Ж.Батсуурь: Хууль дагуулж хууль оруулж ирэн хуулийн хулгай хийдгээ болиорой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс сөрөг хүчний мэдэгдэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
"УИХ-аар 2024 оны төсвийг хэлэлцэж байна. Гэтэл биднийг хэлэлцэн батлахаас өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, шатахууны хомсдол үүсээд байна. Жишээ нь бензин шатахуун, ттүлш улсын хэмжээнд, орон нутагт тасарчихлаа. Өвөл цас ороход сар хүрэхгүй хугацаа байна. Бүх бүтээн байгуулалт түлшнээс болж зогсохоор хэмжээнд хүрсэн. Хөдөөгийн малчид намаржаанаасаа өвөлжөөрүүгээ нүүдэг. Хөдөөд явж байгаа портер, бонгоны түлш байхгүй болчихлоо. Байгаа нь үнэ нь 4000 төгрөг давчихлаа. Одоо ченжүүд гарсан. Түлшийг газар дээр нь хүргэлтээр үйлчилнэ гэсэн зарууд явж байна. 90-ээд оны эхээр архи шагаар зардаг байсан шиг. түлшийг шаглаж эхэллээ. үүнд Засгийн газар арга хэмжээ авахгүй юу? Бүтээн байгуулалтуудыг ашиглалтанд өгөхийн өмнө ийм болж байна шүү дээ.
Төсөв хэлэлцэхэд дагасан хууль гэж олон хууль оруулж ирдэгээ болимор байна. Өнөөдөр дагасан хууль дунд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулна гэж байна. Ингэхдээ 23.9-д Улаанбаатараас тухайн орон нутагт иргэний шилжилтийн бүртгэл хийж, төрийн захиргааны албанд 3-аас доошгүй жил ажилласан иргэнийг 23.2-т заасан томилогдох хугацааг аймгийн төвийн сумд 1 жилийг 1 жил 3 сар, бусад суманд 1 жил ажиллсаныг 1 жил 6 сартай дүйцүүлэн тооцно. гэж Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим алдагаж байна. Хөдөөдөө ажиллаж байгаа иргэдийг илт үгүйсгээд банйа. Ингэж хуль дагуулж хуулийн хулгай хийдгээ болих хэрэгтэй.
Угтаа ирэх жилийн төсөв мөнгөний асуудал шийдэх хууль орж байгаа мэт боловч цаанаа агентлаг нэмж, сайдын орон тоо ч үүсгэдэг ийм давхар санаатай хууль оруулж ирдэгээ болиорой.
Мөн төсвийн хуульд эмч нарын цалинг нэмж сумын эмнэлгийн санхүүжилтийг нэмнэ гэж оруулж ирсэн хэрнээ Өрхийн эмнэлгийг энд тусгаагүй. Гэтэл хүн амын анхан шатанд үзлэг хийж байгаа хүмүүс бол өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа шүү дээ. Салбарын сайд энэ асуудлаа сайн хараач ээ."