МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

”Алтан зул-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
2023.10.30
Орон нутгийн хөгжил

”Алтан зул-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Монголын мянга мянган багш нарынхаа өдөр тутмын тасралтгүй нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, ирээдүй хойчийнхоо өмнө байгуулж буй гавьяа, хөдөлмөр бүтээлийг нь зүй ёсоор үнэлж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран “АЛТАНЗУЛ” НААДМЫН үйл ажиллагааг 4 дэх удаагаа зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Өнөөдөр Монгол улсын ТӨР ЗАСГААС бүх шатны сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулах, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулах бие даасан эрх зүйн орчинтой болгоход анхаарал хандуулж байна.

Энэ удаагийн наадамд:
1. ЕБ-ын 9 жилийн шилдэг сургууль
2. ЕБ-ын 12 жилийн шилдэг сургууль
3. Шилдэг ЗАН, баг
4. Судлагдахууны шилдэг баг
5. Аж ахуйн шилдэг баг
6. Шилдгийн шилдэг баг, хамт олон
7. СӨБ -ын шилдэг байгууллага гэсэн номинацид шалгаруулж байгаа бөгөөд СӨБ, ЕБС, Политехник коллежоос 50 заах аргын нэгдэл, баг, хамт олон нэр дэвшиж оролцож байна.

Мөн, Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг орон нутгийн хүүхдүүдэд нээж өгөх зорилгоор улсын хэмжээнд Нээлттэй ажлын байр /англи хэл, математик болон шинжлэх ухааны багш/- нд шалгарсан 4 багшид Мандах наран -5 хороололд 2 өрөө байрны түлхүүрийг Батламжийн хамт гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ