2023.11.02
Эдийн засаг, Худалдаа
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.11.02) нэгдсэн хуралдаан эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Эхлээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.