2023.11.03
Орон нутгийн хөгжил
С.Ганбаатар: МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар огт нэмэхгүй гэж иргэдийг хуурсан юм уу?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Би үхэхээр чи үх гэж оруулж ирж байгаа юм биш үү? Улаанбаатар хот зогсоол, төлбөрөө шийдэж чадахгүй хэмжээнд хүртлээ ядарсан байна. УИХ аймаг бүрийн зогсоол, төлбөрийг шийднэ гэвэл баларлаа ш дээ. УИХ шүү дээ. Үе үеийн нийслэлийн удирдлага, өөдгүй улс төрчдийн шунал, авлигаас болж Улаанбаатарчууд төлбөрийг нь төлж байна.
Олон улсын байгууллагын судалгаа гарсан байна. Бидний түгжрэлд алдаж байгаа боломжууд 1 тэрбум 240 сая доллар. Гайхуулж байгаа уран, газар ээжийн хэвлий рүү хор шахаж олборлох гэж байгаа ураны орлогын тал нь шүү дээ. Авлига, улс төрчдийн идэж ууж байгаагийн төлбөрийг Улаанбаатарчууд төлж байгаа. Жайка байгууллагын судалгаагаар 2025 онд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хурд 8 км/ц, 2030 онд 5 км/ц, 2040 онд 0 км/ц болно. Түргэний тэрэг, галын машин ч явах боломжгүй болно. Яагаад гэвэл үе үеийн нийслэийн улс төрч төлөөлөгч, дарга нар идэж ууж, найрласан шарталтыг УИХ тайлж байна.
НИТХ гэж том байгууллага бий. Улаанбаатар хотын зам тээврийн том байгууллагууд ч бий эдний эрх зүйн орчны хүрээнд үүнийг шийдэх ямар ч боломжгүй юу? Заавал хууль батлах ёстой юу? Тариф, төлбөрийг шийдэх боломжтой гэж бодоод байна.
Цахилгааны хэмнэлттэй машины татвар нэмнэ, 28-84 мянган төгрөг болно. Агаарын бохирдлын төлбөрийг 2 дахин нэмнэ гэсэн байна. Угтаа МАН мөрийн хөтөлбөртөө татвар огт нэмэхгүй гэж заасан. Үүнээс буцаж байгаа юу? иргэдээ хуурсан юм уу? эсвэл уучлал гуйх гэж байгаа юм уу? 3 татвар нэмэгдэж орж ирж байна. Үүнийг УИХ дээр ярих боломжтой.
Хотын эрх зүйн орчин зүгээр л идэж уудаг, түүнийх нь баасыг цэвэрлэдэг болж байгаа юм уу гэж бодож байна. Удахгүй, аймаг орон нутгууд ийм асуудлаа УИХ-д оруулж ирэх юм байна л даа."
Түүний асуултанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21