МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баттөмөр: МУ-ын хэмжээнд үндэсний соён гэгээрүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй хэрэгтэй.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"Хувийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа гол хууль бол гэр бүлийн тухай хууль. Гэр бүл салалт нэмэгдэж, гэр бүл бүртгэлт багасаж байгаа, салалтын золиос нь хүүхэд болдог, салалтын шалтгаан нь таарамжгүй харилцаа, архи гэсэн хоёр үзүүлэлт нөлөөлж байгаа. Эцэг эх байх эрхээ хасуулчихсан 120 хүн, 1300 гаруй хүүхэд асрамжид, эрсдэлтэй нөхцөлд 1000 гаруй хүүхэд амьдарч байна гэсэн судалгааны дүн гарсан. 3,4 сая хүнтэй улсад энэ  тоо бол аймшигтай тоо  эндээс дүгнэлт хийхэд МУ-ын хэмжээнд үндэсний соён гэгээрүүлэх хөтөлбөрийг батлах зайлшгүй хэрэгтэй байна.  

Цус ойртолт бол үндэсний аюулгүй байдлын том сэдэв.  Дээр үед угийн бичгээ хөтөлдөг байсан. Одоо үед мэдээлэл технологийн ололт амжилтыг  ашиглаж генетик генологийг бий болгож угийн бичгийг хөтлөх боломж байна.

Түүний асуултанд ЦХХХ-ын сайд Н.Учрал хариулахдаа: 

"Өнгөрсөн онд угийн бичиг хөтлөх нэгдсэн системийг хэрэгжүүлэх гэж архивын ерөнхий газартай ажилласан. Цахим орчинд угийн бичиг хөтлөх үндэсний хэмжээний аян санаачлах хэрэгтэй гэж үзэж байна. Ирэх онд угийн бичиг хөтлөх системийг ашиглалтанд оруулна. Үүнд иргэн болгон идэвх зүтгэл гаргаж оролцох шаардлагатай."  

ШИНЭ МЭДЭЭ