2023.11.10
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнд олгох урамшууллын шалгуурыг тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

"Тогтоолын өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэгийг дэмжиж байна. Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнд төрөөс төсвөөс дамжуулж олгож байгаа урамшуулалын асуудал. Энэ урамшуулал яах гэж байдаг юм, урамшуулал бол  бүтээгдэхүүний чанар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийг түүхий эдээр баталгаатай хангах зориулалттай. 

Ноосны урамшуулал сайн дурын маягтай олгодог, олгохгүй бол он дамнуулаад явчихдаг ийм урамшуулал болсон арьс ширний урамшуулал мөн адил тэгэхээр энэ тогтоол өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  журмыг нилээн сайн ХААЯ, ЗГ ярьж байгаад тодорхой болгомоор юм. Яг ямар малчдад өгөх юм, ямар бичиг баримт бүрдүүлж хэнд, хэзээ өгөх гэдгийг тодорхой болгохгүй бол тооцоолж болохгүй маягийн урамшуулал болчихоод байна. Хэрэгжиж байгаа хуультай холбоотой журам чинь шинэчлэгдсэн үү, энэ журмаа байнгын хороо яаж харж үзэж, оруулж ирэх вэ?" 

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААҮЯ-ны бодлого төлөвлөлтийн дарга Болорчулуун нар  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ