2023.11.16
Хууль, эрх зүй
Ц.Туваан: Нэг зүйлд хүлээлгэсэн хариуцлагаараа нөгөө асуудлуудыг давхар шийтгэдэг концепци чинь зөв үү?
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Ер нь торгодог аливаа эрхийг нь өөр зүйл заалтаар, хуулийн өөр санкцаар шийтгэл авсан байдлыг нь нөгөө дэхэд нь хамааруулж тэр эрхийг нь хязгаарлах энэ асуудлууд нилээн орж ирсэн харагдаж байна. Жишээлбэл ямар нэгэн зөрчил үйлдээд, хүн бол зөрчил үйлдэнэ, санаатай, санамсаргүй байдлаар хурд хэтрүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд тэрэнд нь тохирсон хариуцлага байгаа тэрийгээ хүн хүлээж байгаа. Тэгэнгүүт тэрэнтэй холбоотойгоор тийм шийтгэлтэй байгаа учраас гээд тухайн хүний бусад эрхүүдийг нь хязгаарлаж байна, жишээлбэл тийм эрх хязгаарласан хүн тээврийн хэрэгсэлээ зараад нэрийг нь шилжүүлээд өгье гэхэд та ийм шийтгэлтэй байна гээд бусад жолооны эрхийн үнэмлэх авах ч байдаг юм уу, ангилалаа солиулах ч байдаг юм уу, нэг юманд хүлээлгэсэн хариуцлагаараа нөгөө асуудлуудыг давхар шийтгэдэг концепци чинь зөв үү?
Орон нутгаас маш олон хүн ярьж байна. Замын хөдөлгөөний үндсэн дүрэм, журам, хуультай холбоотой асуудлууд дээр чинь амьдралд нийцэхгүй зүйл зөндөө байна. Дээр үед ЗИЛ-130, 53, А,Б-69 гээд ийм машины хурдаар бол 60км, 80 км цаг чинь болох байх. Одоо орон нутгийн зам дээр 100км-с доош км цагийн хурдтай явж байгаа машин байгаа юм уу. Энэ хуулиар хурдны дээд хязгаараар маш олон хүн торгуулж байна, 400, 500 мянгаар торгуулийн үлдэгдэлтэй гээд хүмүүс зөндөө байна энэ хуулинд өөрчлөлт орохгүй юм уу? Энэ яагаад хэвээрэй байгаад байгаа юм бэ?
Замын цагдаагийнхан хуулиа л биелүүлж байгаа байх заримдаа төсөв бүрдүүлж байгаа юм шиг харагдаад байх юм. Тойруу, хонхор, готгор газрууд дээр машин дотроосоо, машины араас гээд, иргэдэд хуулийг сануулж, ойлгуулж анхааруулах гэдэг зүйл байдаг тэгтэл шууд л маш өндөр зүйлийн санкцтай, эрхийг нь хасна маш өндөр торгуултай иймэрхүү зүйлүүд яваад байна. Энэ дээр замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой ялангуяа хурдтай холбоотой зүйлийг иргэд хөдөөнөөс асууж байна. Мөн Согтууруулах ундаатай холбоотой, хуучин чинь бол 0,2 буюу 2с доош согтолтын зэрэгтэй гарсан хүмүүс дээр ямар нэг эрх хасах биш өөр торгууль ч билүү, нэг сануулдаг ч билүү арга хэмжээ авсан энэ байдал чинь энэ хуулинд орж ирж байгаа юу?
Түүний асуултад, Ц.Сандаг-Очир гишүүн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20