2023.11.16
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Инфляцыг онилсон ямар бодлого гаргах вэ?

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Мөнгөний бодлого, ард иргэдэд ямар үр өгөөж өгөх вэ. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлтөөсөө явах уу, яах вэ. Эх үүсвэр дутагдаж байгаа. Өнөөдөр ипотекийн зээл авах нь хуучнаар "арын хаалга" болсон, олдохгүй хүнд байна, бодлого яагаад алдагдаж байна. Инфляц яагаад зөрүүтэй гараад байна. Юмны үнэ хоёр дахин нэмэгдсэн байхад инфляц нэг оронтой тоонд шилжлээ гээд байх юм. Инфляцын бодож байгаа зүйл хүнсний бүтээгдэхүүний үнэ. Мах, гурил, сүү, ногоо. 12 мянгаас доош үнэтэй мах байгаа юу. Гурил даблдаад нэмэгдсэн. Инфляцыг яаж барих гэж байна, ямар төлөвлөгөө байна. Хүнсний хангамжийн талаар тогтоолын төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэсэн.

Энэ төсөлд оролцох Монголбанк тоглолтод оролцохгүй байна. Энэ хөтөлбөр дээр хэрхэн орж, яаж ажиллаж байна. Хөдөө орон нутгийн иргэд ярьж байна. Мах зараад хүн авахгүй, юм авахаар мөнгө хүрэлцэхгүй хэцүү байна гэж хэлж байна. Одоо Ковидын үе ярих цаг үе өнгөрсөн, мөнгөний бодлогын хүүгээ багасгаад аж ахуйгаа дэмжих шаардлагатай байна. Зээлгүй компани ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй, ажил нь явахгүй байгаа аж ахуй нэгж яаж нийгмийн даатгал болон бусад зүйлээ төлөх вэ?

Түүний асуултан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ