2023.11.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Монгол улсын үйлдвэржилтийн бодлого ямар түвшинд байна вэ?

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Би их хуралд сонгогдож ажилласан 2004 оноос хойш энэ монгол улсын үйлдвэржилтийн түвшинг дээшлүүлэхтэй холбоотой санал санаачлагуудыг гаргасаар ирсэн ийм хүн. Тухайлбал ӨМӨЗО, Ордос нутгаар явж байгаад энэ нүүрсийг бүрэн боловсруулах, нүүрсний үйлдвэрүүд дээр танилцаад энэ талын асуудлууд дээр асуудал дэвшүүлсэн тэгээд энийг ажил хэрэг болгоогүй дараа нь 2014 онд Латин Америкийн хэд хэдэн орнуудаар, тухайлбал ХАА тэр дундаа МАА-н өндөр хөгжсөн ийм улс орнуудаар яваад үлдсэн  харсанаа монгол улсын төрийн бодлогод, монголын минь ард түмэнд, аж ахуйн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, тустай байж болох ийм саналуудыг аян замын тэмдэглэл бичээд төвийн хэвлэл мэдээллээр хүргээд төрийн бодлогуудад суулгахаар санал санаачлаг гаргаад ажилсан. Өнөөдрийг хүртэл монгол улсын үйлдвэржилтийн бодлого иймэрхүү түвшинд явж байгааг монгол банкны зүгээр юу гэж дүгнэдэг вэ? Ямар үнэлэлт өгдөг вэ? 

Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

ШИНЭ МЭДЭЭ