Дорноговь аймгийн Сайншанд суманд 320 хүүхдийн бага сургууль шинээр ашиглалтад орлоо
2023.11.17
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн Сайншанд суманд 320 хүүхдийн бага сургууль шинээр ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурч хүмүүжих таатай сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд суманд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн бага сургуулийг /2023.11.11/-ний өдөр ашиглалтад орууллаа.

Тус бага сургууль нь хичээл, сургалтын танхим, урлаг, спортын заал, мэдээллийн танхим, багш хөгжлийн танхим, хүүхэд хөгжил, хамгааллын өрөө, номын сан, гал тогоо зэрэг нийт 32 өөрөө танхимтай ба 20 бүлгийн 731 суралцагч хичээллэж, хичээлээс гадуурх дугуйлан, секц, давтлага, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө танхимаар бүрэн хангагдав.

ШИНЭ МЭДЭЭ