2023.11.17
Улстөр
Ц.Туваан: Иргэд хөрөнгө чинээтэй, хүнээс хамааралгүй байж л авлигын индекс буурна
Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Авлигын асуудал бол хүнд асуудал. Монгол улс нэг тийм хачиг хувалзандаа баригдсан хамуундаа баригдсан ийм нэг таталдаж байгаа борлон шиг л болчоод байна. Энэ бол авлигад баригдчихаад байна. Бүх л түвшинд, эрх барих дээд байгууллага, засаг дунд шат, анхан шат гээд бүх шатандаа хуулийнхан дотроо ч тэр системийн авлига гэдэгт өртчихөөд байна. Нэг зүйлийг, нэг хүнийг барьж асуудлыг нь шийдээд эмчлэгдэхгүй тэгэхээр энэ дээр нэлээн том хэмжээний бодлогын асуудал бүх хүмүүс нийлж, нам, улс төржихгүйгээр нэгдэж нийлсэнээр энэний ард гарна. Ажлын хэсгийнхээс Транспэрэнси Интернэшнл гэдэг байгууллага дээр тоо хэлээд өгөөрэй. 2012-2016 онд, 2016 оноор яг хэдэд байсан, хамгийн сүүлийн 2022, 2023 онд хэдэд байгаа юм бэ? Асуудалд бодитойгоор хандъя, нэг нэгнийгээ харлуулахаас илүүтэйгээр тоогоор нь тэддүгээр байранд байна гээд хэлчээрэй.
Хоёрдугаарт их хурал дээр бүтэц бий болсон түр хороо хянан шалгах эрхтэй түр хороогоор асуудал шийддэг энийг дэвшил гэж харж байна. Энэ дээр цөөнхийн бүлэг өнөөдөр асуулт асууж байгаа шиг санал тавиад, тухайлбал ковидын түр хороог ярьж байна, ард түмэн асууж байна, бид нар ард түмний төлөөлөл, энэ олон их наяд төгрөг чинь, тэр олон пүүс компани гадны байгууллагаас орж ирсэн мөнгө чинь хаашаа орсныг та нар, сөрөг хүчин асуу гээд ингээд явахаар түр хороонд шинжээч, мэргэжлийн шинжээч томилж болдоггүй. Бид нар чинь их хурлын гишүүн болохоос шүүгч, прокурор ч биш ийм ажиллагаа явуулж болохгүй тэгэхээр энэ асуудал дээр хүртэл одоо ийм алагчлалтай, хоёр дабль стандарттай хандаад байгаад харамсаж байгаа.
Хөгжингүй оронд л авлига бага байгаа. Монгол улс бол хөгжиж ч болохоор гуравхан сая хүнтэй, гадныхны шоглож хэлдэгээр алтан дээр суусан гуйлагчин байдалтай голланд өвчиндөө баригдчихсан л байгаа, эндээс гараад хөгжөөд иргэд нь баян болоод, мэдлэг боловсролтой болоод мэдээлэлтэй болж ирсэнээр авлига багасна. Энэ бол улс орны том хөгжлийн асуудал яригдаж байгаа. Энэ дотор иргэдээ баяжуулах тал дээр үндсэн хуульд дээр бараг 5 жилийн өмнө баталчихсан. Үндсэн хууль дагаад баялагын сангийн тухай хууль гээд уул уурхайгаас орж ирж байгаа баялагыг иргэддээ хуваарилах ёстой. энийг яагаад хуль дээрээ оруулж ирэхгүй байгаа юм бэ? Энийг яаралтай оруулж ирмээр байгаа юм. Саяхан улсын төсөв баталсан, 2020 оны төсвөөс дабльдаж буюу 1 дахин өссөн төсөв. Авлига гээд яриад байгаа зүйлд чинь төсвийн авлига яваад байна. Сонгуульд зориулсан, сонгогчдад зориулсан авлига явж байна. Хүмүүсийн цалин, тэтгэвэр ойрхон ойрхон нэмнэ л гэнэ одоо монгол банк энийг болохгүй ээ инфляци өдөөнө гээд байхад нэмж байгаа. Энэ бол төсвийн авлигын нэг жишээ. Иймэрхүү байдалтай зүйлүүд зөндөө байна тэгэхээр энийг бол улс төржилгүйгээр бүгдээрээ нийлж, ил тод шилэн болгож тэмцэж байж ард нь гарна. Иргэд хөрөнгө чинээтэй баян хүнээс хамааралгүй, хүнээс юм гуйхааргүй болж байж л авлигын индекс буурна шүү гэдгийг энэ дашрамд хэлье.
Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонгоо хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
2024.12.13
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20