2023.11.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
С.Амарсайхан: Гамшгийн бэлэн байдлыг хангахад төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагаа чухал
“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар нээж үг хэллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлыг нээж хэлсэн үгэндээ “Нийт нутаг дэвсгэрийн 80 шахам хувь цөлжилтөд нэрвэгдээд байгаа нь мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн чухал салбарууд нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн хараат байдаг манай улсын хувьд эрсдэлийг илүү нэмэгдүүлдэг.