2023.11.30
Хууль, эрх зүй
С.Одонтуяа: Авлигатай тэмцэх шүүхийн шүүгчид чинь авлигаас ангид байна гэсэн баталгаа харагдахгүй байна
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
үүсээд байгаа нөхцөл байдал бол туйлын хүнд байгаа ялангуяа авлига бол хавтгайрсан, ужгирсан, өнөөдөр эрх мэдэлд байгаа энэ хүмүүс сүргээрээ, байгууллагаараа нийлж хулгай хийдэг зүйл тогтчихлоо. Монголд мафи байхгүй л гээд байдаг энэ бол яг мафи байна шүү дээ, гааль, цагдаа, хил, мэргэжлийн хяналт гэх мэт бүгд нийлж байгаа л үгсчилж байгаад л хулгай хийж байгаа нүүрсний хэрэг чинь тийм л юм байналээ мафийн сүлжээ болчихсон, дэлхийд шившиг болж байна монгол чинь ямар ядуу орон юм бэ? Европын орны үнэлгээгээр монгол улсын 90 хувь ядуу гэсэн мэдээлэл өнөө өглөө сошиалаар харлаа энэ их утаатай, энэ их ядууралтай, энэ их хавдартай энэ чинь бүгд авлигаас л болж байгаа энийг бол ойлгож байна ямар ч санал санаачилгыг АН болон хувь хүнийхээ хувьд бол дэмжиж ажилна тэгэхдээ энэ хэлбэр мөн үү гэдэг дээр маш сайн ярих ёстой.
Энэ авлигатай тэмцэх даганасан шүүх байгуулах нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө намнах ийм хэрэгсэл болчхов, захиалгаар улс төрчид нэг нэгнээ намнадаг ийм хэрэгсэл болчхов ийм зүйл гарахгүй гэдэг баталгаа байхгүй манай улсад энэ авлигатай тэмцдэг байгууллага, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хууль, дүрэм журам бол хангалттай их байна харин бид нар гарчихсан хойно нь хэрхэн шийдэх вэ гэхээсээ илүү авлига гараад байгаа шалтгаантай нь тэмцье гэж хэлээд байхад энэ их хурал тэмцэхгүй л байгаа энэ олон төрийн өмчид байгууллага дээр хамгийн том авлига, хулгай гараад байна гэхэд л энэ байгууллагаа хамгаалж үлдээд байгаа.
Олон нийтийн нээлттэй ХК болгооч ээ, ард иргэдийн хяналтыг оруулаач ээ энэ хулгай авлига чинь хэтэрлээ гээд л байхад хэвээр нь ажиллуулаад л байгаа тэгэхээр чинь яаж авлига буурах юм. Би цагаатгалын комиссын даргаар ажиллаж байгаа тэр 1937, 1939 онд тэр их аллага, хядлага чинь юунаас болсон бэ гэхээр иргэнийхээ эрхээ хамгаалах үе шаттай шүүхээр явахгүй онцгой бүрэн эрхт комисс гэж байгуулаад л гурван хүн өдөрт хэдэн мянгаар нь захиалгаар, хурдавчилснаар хүний эрхийг хамгийн их зөрчиж энэ асуудал үүссэн тэгэхээр авлигатай тэмцэх шүүх байгуулаад энэ авлигатай тэмцэх шүүхийн шүүгчид чинь авлигаас ангид байна гэсэн баталгаа надад харагдахгүй л байна.
Учир нь манайд хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин бол байнга ярьж байна. ХЗС-аар ажиллаж байхдаа энэ асуудал бол байж болохгүй маш аюултай нөхцөлт байдлыг үүсгэнэ, хонгилыг нэг хүний гарт атгуулна, шинэ хонгил үүсэх нөхцөл чинь бүрдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Энэ улс орнуудын судалгааг яриад байгаа Зимбаб, Афгинастан энэ улсууд даганасан шүүх байгуулаад авлигал нь огт буураагүй гээд байгаа. Бид нар авлигыг бууруулмаар байна тэгэхдээ энэ чинь өөрөө захиалагт шүүх болчхов дээ, тэгэхгүй гэх баталгаа монголд байхгүй шүү.
Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Азийн соёлын төвтэй хамтран ажиллана
2023.11.24
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15