МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Шүүгч нарын ёс суртахуун, мэдлэг боловсрол маш чухал

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Б.Баттөмөр: 

Монгол улсын хөгжлийн мухардалыг судлаад үзэхээр монголын хөгжлийн мухардал монгол хүнтэйгээ холбоотой гэж төрийн байгууллага бол цөөдөөгүй шүүх ч ялгаа байхгүй тийм учраас энэ дээр тулж ажилна биздээ. Шүүхтэй холбоотой хэд хэдэн зүйл яръя гэж бодож байгаа энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголчууд монголын төрөө, монгол улсаа, газрын баялагаа, хүмүүсийн бий болгочихсон баялагийг тонож амьдарлаа. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хамгийн анх монгол банкинд байсан 500 сая доллартой тэмцэх хэмжээний баялагийг хэргийг хэн ч хариуцлага тооцоогүй   дараа нь өмч хувьчлал 8,136 нефтийг хувьчилсан байдаг, 1,830 орчим үнэтэй обьектыг хувьчил нэртэй авцгаасан энэнээс ядуурал, ажилгүйдэл үүссэн хэн ч хариуцлага тооцоогүй цаашаа газар тойрсон асуудал, ашигт малтмал тойрсон асуудал байна 6,236 лицензийг л хоорондоо шилжүүлээд худалдчихсан байгаа.

Зуу зуун сая доллараар лиценз худалдсан байдаг хэнтэй нь ч хариуцлага тооцоогүй. Цаашаа сангууд байна, хөгжлийн банкны асуудал байна, нийслэл тойрсон асуудал хэнтэй нь ч хариуцлага тооцохгүй л явна сая хөгжлийн банкны асуудлыг шүүх дээр шийдлээ харамсалтай байна. Маш сайн ажиллаж байгаа шүүгч нар байгаа, муу ажиллаж байгаа шүүгч нар ч байгаа тийм учраас хөгжлийн ёс зүй гэж байдагтай адил шүүгчийн ёс суртахууны асуудлыг гаргаж тавихгүй бол ерөөсөө болохгүй бид хүнтэйгээ ажиллах ёстой. Манлайллын мэргэжилтэн Жон К.Максвелл гэдэг хүн байдаг тэр хүн хэлсэн. Хөгжье гэвэл удирдагчаа зөв сонго, манлайлагчаа зөв сонго, чадахгүйг нь соль маш хурдан соль гэж энэ бол бидэнд зориулаад л хэлчихсэн үг. Тийм учраас энэ дээр анхаар ч ажиллах шаардлага байна аа.

Асуудал томрох тутам, эрх мэдэлтнүүд оролцох тутамд шүүх дээр асуудлууд ирдэг. Дагнасан шүүх байгуулж болно тэгэхдээ шүүгч нарынхаа ёс суртахуун, мэдлэг боловсрол, шил сонголт энийг ярихгүйгээр шүүх цаашаа шударга шүүх тогтоно гэж байхгүй. тийм учраас шүүг ч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, шилж сонгох, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх, шударга ажиллаж байгаа шүүгч нарыг дэмждэг, урамшуулдаг, шударга бусыг нь сольдог ийм зүйлүүд хэрхэн хийгддэг вэ? ямар бодлого барьдаг вэ?    

Түүний асуултад,  ШЕЗ-ийн дарга, Онончимэг хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ