2023.12.14
Хүний эрх

С.Ганбаатар: Сайд нар эрх мэдлээ хэтрүүлж хүний эрх зөрчиж байх вий

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Эрхэм гишүүдийн амар амгаланг айлтгая. Сонгууль ойртчихсон, хийх ёстой юм байсан бол хийчихсэн байх ёстой, хийж чадаагүй бол чадаагүй одоо ингээд шааригдаад л орно засаж залруулах гээд л, шүүмжлэх гээд л, гоё үр дүн гаргах гээд л одоо тийм юм бол бага тийм учраас иргэд сонгогчид дүнгээ тавих гээд л хүлээгээд байгаа байх. Хэлэлцэх асуудалд оруулаасай гэж хүсэж байгаа нэг зүйл байна, жижиг зүйл гэж битгий бодоосой.

Өчигдөр ордны хаалгаас 50хан метрийн цаана байгаа үүдээр явж байгаад 6 сар болж байгаа эмэгтэй хүнтэй уулзлаа яагаад ингээд удаад байна аа баахан л самбар тавьчихсан, Сүхбаатар аймгийн хүн юм байна, Энхцэцэг гэдэг хүн байна, би чам руу утсаар ярина шүү гэсэн ээ ах минь хар мянган хүн өр зээл гээд утсаар ярих гээд чадахгүй байна аа гэсэн юу болсон юм бэ гэсэн чинь би төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохирчихсон байна аа машин дотор миний охин байгаа би 6 сар машин дотроо амьдарч байна.

Миний хэлэх гээд байгаа юм миний хүү яаж туслах вэ гэсэн, ах минь та тэр чуулган дээрээ ихэнд нь хэлдэг үг байдаг гэсэн та энийг нэг хэлж яам, тамгын газар эсвэл агентлаг нь надтай ирж уулзаад өгөөч ээ би асуудлуудаа яримаар байна тэнгэр хол, газар хатуу болчхоод байна гэсэн энийг би уламжилж өгч байна эрх баригчид минь ээ их хурлын даргаа үүрэг даалгавар болгоод Энхцэцэг хүнтэй уулзуулаач ээ бид чинь ард иргэдийн төлөөлөл шүү дээ, засгийн газрыг бол ард түмэн сонгоогүй Ерөнхий сайдыг, яамнуудын сайд нарыг харин улсын их хурлыг бол ард түмэн сонгосон тэдэнд нэг хэлж өгч туслаач ээ гэсэн нэгдүгээр асуудал байна.

Өнөрцэцэг сэтгүүлч өлсгөлөн зарлаад эхэллээ. Би хувь хүний тухай яриагүй сэтгүүлч сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэдэг бол хэдхэн өдрийн өмнө хүний эрхийн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн шүү дээ энэ асуудал дээр яадаг ч бай сэтгүүлчийн зөв байж таарна гэдэгт би итгээд байгаа энэ асуудлыг хүний эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар улсын их хурал дээр хууль зүйн байнгын хорооны дарга сонсгол хийж энийг нэг талдаа болгохгүй бол нийгэм хоёр талд хуваагдчихаад байна. 

Улсын их хурал дээр авч үзэж ярьж, тусгай байнгын хороод нь ярилцаж сонсгол хийх юм уу, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сайд нар эрх мэдлээ хэтрүүлж хүний эрх зөрчиж байх вий гэж энэ асуудлаар улсын их хурал дүлий дүмбий байж болохгүй гэдэг ийм байр сууриа илэрхийлж байна. Холбогдох байнгын хороод болон холбогдох газруудад нь албан бичгээр хандсан байгаа энийг улсын их хурлын чуулган дээр хэлэлцэх асуудалд оруулж өгөөч ээ гэж хүсэлт тавьж гишүүддээ уриалж байна." 

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ