2023.12.14
Эрүүл мэнд
С.Одонтуяа: Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль нь Монголчуудын эрүүл мэндийн асуудлыг шинэ шатанд гаргах ёстой!
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Тус хууль нь Эрүүл мэндийн хуулиудаас суурь хууль хэмээн хэлж болохоор. Одоо батлагдах гэж байгаа хууль ерөнхийдөө, ач холбогдол багатай буюу ерөнхий хууль болчихсон шиг. Учир нь санхүүжилтийн тогтолцооны талаар тодорхой зүйл ороогүй байна. Нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх, урамшуулах эсэх нь тодорхой бус байна. Энэ хууль иргэдийн эрүүл мэнд, орчны бохирдолтой холбоотойгоор үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болчхоод байгаа. Ажлын хэсэг нэлээн зовох шиг боллоо. Сүүлийн үед орж ирж байгаа хуулиуд магш чанаргүй орж ирж байна. Орж ирсэн хойно нь маш их засах юм. Цаашид хуулиуд замбараагүй орж ирмээргүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед манай улсад, зүрх судас, хавдар, халдварт бус өвчлөлтүүд их байна. Монгол хүний эрүүл мэндийн асуудал маш ноцтой байдалд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тухай хууль нь Монголчуудын эрүүл мэндийн асуудлыг шинэ шатанд гаргах ёстой. Ямартаа ч чамлахаар чанга атга гэдэг шиг үүнийгээ баталчихъя.
Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих нь цаг хугацааны хувьд амжихгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнтэй холбоотой журмууд хэлэлцэгдэнэ шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн хууль дээр онцгой анхаарах ёстой байна. өвдчихөөд бүгдийг нь эрүүл мэндийн салбарт үүрүүлдэг байдлыг халах хэрэгтэй. Бусад салбарууд мөн адил ачаа үүрэх ёстой.
Тиймээс тухайн салбар батлагдсан төсвийнхөө тодорхой хувийг ажиллагсдынхаа эрүүл мэндийг сайжруулах чиглэл рүү сайтар ажиллах хэрэгтэй байна.
Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Азийн соёлын төвтэй хамтран ажиллана
2023.11.24
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15