2023.12.22
Эдийн засаг, Худалдаа
Ц.Туваан: Ард түмний өмч юм бол 51, 40 хувь биш яагаад 34 хувь дээр тогтчихсон юм
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.12.22) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
"Алийн болгон алтан дээр суусан гуйлгачин гээд ийм нэртэй монгол улсаараа монголчууд бүгдээрээ явах юм бэ? Монгол улс өнөөдөр Голланд өвчин гэдэг юм чинь хэтрээд баялгийн өвчин судлаад, хэвтэрт ороод сэхээнд орчихсон байж байна тэгэхээр энэ цаг үед таван толгойн хувьцааны асуудал яригдаж байна. 2019 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригчид яагаад хийхгүй 5 жил болж байна аа. Энэ хувьцааны өмнө баялгийн сангийн тухай хууль орж ирэх байсан энэ яагаад орж ирэхгүй байгаа юм. Аргаа ядаад АН-ын бүлэг баялгийн сангийн тухай хуулийг чинь өөрсдийнхөөрөө боловсруулаад хийгээд маш их цаг зарцуулаад өргөн барьчихсан байгаа энэ яагаад хэлэлцэхгүй байгаа юм.
Зүй ёсоороо бол баялгийн сан дотор чинь энэ таван толгой чинь нэлээн гол байр суурь эзлэх ёстой. Стратегийн ордууд аа бүгдийг нь оруулж байгаад энэ баялгийн санд оруулаад ярих ёстой тэгэхээр урьдчилаад энэ асуудлыг ингээд оруулж ирж байгаа нь бол үнэхээр хардлага түрүүлж байна. Сая бид нар 20 их наядын төсөв баталсан сонгуулийн жилийн төсөв буюу сонгуулийн авлигал байж болохуйц төсвийг баталсан одоо дахиад энэ ард түмэндээ 5 толгой хувьцаа өгнө 34 хувьцаа өгнө гээд сайн хүн болох гээд, сайн засаг болох гээд ажиллаж байна. Мэргэн хүн шиг хэлье сонгуулийн өмнө ногдол ашиг тараана аа, ямар нэгэн байгууллагатай урьдчилсан гэрээ хийж байгаад мөнгө олж байгаад ногдол ашиг нэрээр сонгуулийн авлига тараах гэж байна, ингэж хардаж байна тэгэхээр ногдол ашиг тараах уу гэдэг асуултыг асуумаар байна.
Хувьцаа чинь өөрөө хувьцаа мөн үү, 1072 гээд энэ хувьцаа чинь иргэн Доржийн хувьцаа мөн бол энэ чинь бас нэг зарж болдог, нэгэндээ шилжүүлж болдог баймаар байна тэгэхээр энэ яг хувьцаа мөн үү? ногдол ашиг олгодоггүй, хувьцаа нэртэй арилжиж болдоггүй хувьцаа нэртэй яваад байдаг яагаад энэ сонгуульд дөхөх үед яригдаж эхлэв. Дээрээс нь энэ хувьцааг олгож байгаа Таван толгой компанийн чинь хулгай, нүүрсний хулгай гэдэг юм чинь хэлэлцээд сонсголын хүрээнд багтахаа байлаа тэгэхээр яг энэ үед хувьцааны асуудал яагаад орж ирэв, хувьцаа, ногдол ашиг ярих байгууллага чинь сонсголын гол сэдэв хулгай зэлгийн уурхай болчхоод байна тэгэхээр энэ үеэр асуудал давхарлаж орж ирдэг нь ямар учир шалтгаан байна, яагаад баялгийн сангийн хуулийн өмнө ороод ирчхэв ээ гэдэг энэ асуудлыг хэнээс ч асуух юм бэ дээ.
Яагаад 34 хувь дээр тогтчихсон энэ бүх баялаг, ард түмний өмч юм бол энэ яагаад 51, 40 хувь яагаад байж болохгүй байна, яагаад 34 хувь дээр тогтчихсон юм энэ дээр нэг хариулаад өгөөч."
Түүний асуултад, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, УУХҮ-ийин сайд нар Ж.Ганбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
2024.12.13
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20