НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо
2023.12.28
Орон нутгийн хөгжил

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдав.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны бизнес төлөвлөгөө, төсөв батлах тухай, "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн үйл ажиллагааны талаар болон хувьцаа эзэмшигчдийн хурлын удирдамж батлах тухай, мөн 2024 оны Компанийн ажилтнуудын цалин хөлсний танилцуулга зэрэг 4 асуудлыг хэлэлцэн баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ