МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор БНСУ-ын Кённам мужийн Согён Телевизийн нэвтрүүлэгт оролцлоо
2024.01.01
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор БНСУ-ын Кённам мужийн Согён Телевизийн нэвтрүүлэгт оролцлоо

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор шинэ оны босгон дээр БНСУ-ын Кённам мужийн Согён Телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцож, ярилцлага өглөө.

Ялангуяа баруун Кённам муж бол торгоноос эхлээд аялал жуулчлал, сансар огторгуйн нислэгийн үйлдвэрлэл зэрэг янз бүрийн аж үйлдвэрийн салбаруудын бааз гэж хэлж болохоор өндөр хөгжсөн бүс нутаг юм.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн даргын хувиар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн салбаруудад улам ойр ажиллах, харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Кённам мужтай эрүүл мэнд болон боловсролын салбарт түншлэх боломжтой төдийгүй Монгол-Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь эдийн засагжсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам сайн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэрээр ярилцлагынхаа үеэр дурдлаа. 

ШИНЭ МЭДЭЭ