УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Би хувь хүнийхээ хувьд өөдрөг гишүүн, сайн сайхан хууль ярвал улс орон маань хөгжих юм аа гэж хардаг. Гэтэл сүүлийн үед сайхан зүйл яриад, үүний цаана юу оруулж ирэх гэж байна гэж харддаг боллоо. Сонгууль дөхсөн хэний хуйвалдаан, луйвар орж ирэх гэж байна. Яаж сайхан зүйл яриад ард түмнийг хуурах гэж байна гэж боддог болсон. Хууль орж ирэхдээ дэлхий дээр байгаа хамгийн сайн, сайхан жишиг, туршлага бичдэг. Хэрэгжүүлэхдээ хуйвалдаан, луйвар болж байна. Энэ зааланд байгаа бүх хүмүүс иргэддээ ахиухан хувьцаа өгөх хүсэлтэй байгаа. Гэтэл дахин хуваарилах нэрээр голоор нь дураараа.
Иргэдийн 1072 хувьцааг, нүүрс гэх мэт олон зүйл ярьдаг. Иргэд төрд итгэхээ больсон. Төрийн байгууллагынхан бичиг баримтаа яаж устгадгийг сонссон. Яаж ихнаядаар нь нийлээд хулгайлж болдгийг сонссон. Үнэндээ амьдрал бүдгэр байна. Энэ бодлогыг АН олон улсын жишгээр нарийн царигийг батлаад өгсөн. Гэтэл 2020 оны сонгуулийн өмнө МАН олонхоороо унагасан. Наанаа гоё юм ярьж, цаанаа хуйвалдаан хийхээ зогсоо.