2024.01.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батсуурь: "ЭТТ" компани байгуулагдсан цагаасаа хойш хэдэн их наядын орлого олсон бэ?

УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Үнэндээ 2020 онд эрх баригчид олон зүйлийг амлаж гарч ирсэн. Утааг арилгана, түгжрэлийг бууруулахад дүүжин болон усан тээвэр ашиглана. Хувьцаа өгнө, авлига бууруулна гэх мэт... Гэтэл нэг мэдэхэд 8 жил өнгөрсөн. Бүх зүйл буруугаар эргэсэн. Долларын ханш 3 дахин, түгжрэл "0" зогсолт, утаанд төөрөхөөр болсон. Юмны үнэ тэнгэрт хадсан. Зээл нэг хүнд оногдох нь өссөн. Хавар болоод энэ их тогтоолоор ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгох юм байна. Өнөөдрийн эрх баригчид өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүх төрийн өмчийг төвлөрүүлэн татсан.Тэнд авлигал байна.40 ихнаядын асуудал яригдаж байна. 

"ЭТТ" компани байгуулагдсан цагаасаа хойш хэдэн их наядын орлого олсон бэ? Мөн хэдэн ихнаядын ашигтай ажилласан бэ? Жилийн дундаж ашиг хэд байдаг вэ? Үүнээс хувьцаанд хэдийг хуваарилсан бэ? Яагаад 2024 оны хавар иргэдэд хувьцааны ашиг өгөх асуудал яригдаж байгаа вэ?

Түүний асуултад  ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ