Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах уулзалт үргэлжилж байна
2024.01.18
Улстөр

Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах уулзалт үргэлжилж байна

Энэ хүрээнд улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, ээлжит сонгуулийн жилд хориглох үйлдэл, үйл ажиллагаа, сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, намуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгох, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Зөрчил шалгах албаны албан хаагчид, ТВ9 телевиз болон “Зууны мэдээ” сонины редакцын сэтгүүлчдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ