2024.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Энэ жил Сүхбаатар аймгаас Монгол Улсын хошой Аварга малчин хоёр төрсний нэг нь Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав юм.
Тэрээр 30 гаруй жил мал маллаж буй бөгөөд, олон өрхийг малжуулж, аймаг, сумын Алдарт уяачдыг төрүүлсэн юм. Малын чанарт анхаарах цаг болсныг энэ жилийн хатуухан өвөл анхаарууллаа. Одоо 20 гаруй хоночихвол цаг наашилж, өвсний цавчир онгойно. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа ч тайвширдаг. Шантрах зүйл биш... хэмээн шинэхэн ХОШОЙ АВАРГА малчин өрхийнхөн сэтгэл өөдрөг байна.Тус өрх 2013 онд Монгол Улсын Аварга малчин болсон юм.
“АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ
17-р жарны “Хилэнт эх ” хэмээх Модон луу жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас “Аварга малчин өрх” 41 шалгарч шагналыг нь гардуулж өглөө. Өвөлжилтийн байдал хүнд байгаа энэ үед аймгийн аварга малчны болзол хангасан малчдыг гэр бүлийн хамт урьж,УИХ-ын гишүүн Наянтайн Ганибал болон аймгийн удирдлагуудтай шагналыг нэгдсэн байдлаар гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Өвөлжилтийн байдал хүнд байгаа энэ цаг үед сэтгэлийн дэм үзүүлж, хүндэтгэлтэй хүлээн авч буйд аварга малчид талархал илэрхийлж байв.
ШИНЭ МЭДЭЭ
БҮС НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН ЖОР БИДЭНД БАЙНА
2024.06.13
Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд
2024.05.21
Дорнод аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа
2024.05.03