Малчдад хөнгөлөлттэй үнээр өвс хүргүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна
2024.02.08
Орон нутгийн хөгжил

Малчдад хөнгөлөлттэй үнээр өвс хүргүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна

Цас зудтай хүнд хэцүү цаг үеийг даван туулахад шат шатны төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ард иргэдтэйгээ хамтран ажиллах нь нэн чухал байна.

Улсын болон аймаг, орон нутгийн төсвөөр сумдын тамгын газар, хүн эмнэлэгт туулах чадвартай автомашин, алслагдсан сум багийг үүрэн телефоны сүлжээнд хамруулсан зэрэг ажлууд бодит хэргээ гарган ихээхэн тус дэм болж байна. Мөн хээрийн штаб байгуулах, аймаг сум хооронд зам гаргах, Хөнгөлөлттэй үнээр өвс хүргүүлэх зэрэг ажлууд зохион байгуулагдаж байна.

Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед цаг алдахгүй арга хэмжээнүүд авч бүх сум руу өвс хүргүүлж байна. Өвсийг малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм.

ШИНЭ МЭДЭЭ