2024.02.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын Ц.Туваан: Малаа зудаар алдчихсан хүмүүс үлдсэн хэдэн малдаа өвс тэжээлийг нь юугаар авах вэ гэдэг асуудал тулж байна

УИХ-ын Ц.Туваан: Малаа зудаар алдчихсан хүмүүс үлдсэн хэдэн малдаа өвс тэжээлийг нь юугаар авах вэ гэдэг асуудал тулж байгаа учир малдчын авсан #зээлийг_тэглэж_өгөх бодит шаардлага бий болж байна.

Засгийн газрын хуралдаанаар зарим бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудал орж ирнэ. Үүний зэрэгцээ малын хөлийн татварыг хойшлуулах асуудлыг оруулах, мөн дээрээс нь улсын төсөвтөө тодотгол хийж, танасан төсвөө малчдадаа зориулах хэрэгтэй. Тун удахгүй малгүй болсон ард, иргэд малчдын асуудал босож ирнэ. Тэдэн рүү чиглэсэн халамжийн, хүнсний хангамжийн, малжуулах асуудал бий болно. Түүнд зориулсан төсвийг улс нь, төр нь урьдчилан хараад бэлдэх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ