ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН ГОВЬСҮМБЭР-ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.02.22
Орон нутгийн хөгжил

ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН ГОВЬСҮМБЭР-ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол орны нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос 6 ажлын шуурхай хэсэг байгуулан аймгуудад ажиллаж шимйдвэрлэсэн.

Говийн 4 аймгийг удирдлагаар хангах шуурхай бүлгийн бүрэлдэхүүний ажлын хэсгийг миний бие ахалж, 15 хүний бүрэлдэхүүнтэй 02 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн ГОВЬСҮМБЭР-ДОРНОГОВЬ-ӨМНӨГОВЬ-ДУНДГОВЬ аймгийн чиглэлд ажиллаж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ:

  • Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Х.Сүхбаатар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулан цаашид малчин өрхөд өвс, тэжээл хүргэж өгөх, зам маршрутыг гаргах талаарх мэдээллийг ажлын зураг дээр танилцууллаа. Малын хорогдлын талаар аймгийн хэмжээнд: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 15.000 мал хорогдсон мэдээлэл өглөө.
  • Малчдын гар дээрх өвс, тэжээл дууссан тул аймаг, сумаас өвс, тэжээлийн тусламж хүссэн малчид их байсан. Малчин өрхүүд рүү 7 удаа зам гаргасан боловч цас орж шуурсанаас болж буцаж хаагдсан байдалтай байв. Аймгийн хэмжээнд 140 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өрхөд ойролцоогоор 10-50 км зам гаргаж, нийт 1950 км зам гаргахаар төлөвлөсөн.
  • Улсын нөөцөөс Говьсүмбэр аймгийн 3 сумын өвөлжилт хүндэрсэн 1171 малчин айл өрхөд 62,4тн өвс, 58,5 тн тэжээл олгох болсон ба эмнэлгийн багцыг өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

ДОРНОГОВЬ АЙМАГТ:

  • Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээг 14 сумын нутагт гүйцэтгэж, нийт нутаг дэвсгэрийн 75% нь зудын нэн их эрсдэлтэй, 25% нь зудын дунджаас их түвшний эрсдэлтэй гарсан байна.
  • Малын хорогдлын талаар аймгийн хэмжээнд: 2024 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 178.683 толгой мал хорогдсон бөгөөд Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Даланжаргалан сумдууд хамгийн өндөр хорогдолтой байна.
  • Өвс тэжээлийн нөөцийн талаар: Аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 648.9 тн өвс,269.0 тн тэжээл бэлтгэсэн. Нэмэлтээр 800.8 тн өвс, 721,8 тн тэжээл бэлтгэсэн. Үүнээс 2 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 973.9тн өвс, 827,7 тн тэжээлийг зарцуулж, 475,8 тн өвс, 163 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
  • Аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Алтанширээ, Дэлгэрэх сумдад эмийн багц 75 ширхэг, шуудай нүүрс 450 ширхэг, түлээний мод 75 ширхэг, хүнсний багц 75 ширхэг, өвс 2200 ширхэг, тэжээл -1150 ширхэг, шатахуун АИ-92 -1,500 литр, Дизель түлш -3,360 литрийг хүргэхээр 42 алба, 16 нэгж техниктэй хөдөлгөөн үйлдсэн.
  • Улсын Онцгой комиссоос эрүүл мэндийн багц үзлэгийг малчин өрхүүдэд үзүүлж ажилласан.
  • Онцгой байдлын газрын автогрейдер Алтанширээ-Дэлгэрэх 70км авто замын хусах ажлыг зохион байгуулж байна.
  • АЗЗА ТӨХК-аас ковш Алтанширээ-Цагаан хад баг 70км авто замын хусах ажлыг зохион байгуулж байна.
  • 14 сумын Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Нөхцөл байдлын мэдээг аймгийн шуурхай штабд ирүүлэн УОК болон аймгийн Онцгой комиссоос хүргэсэн бараа материалыг хувиарлах, малчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ