2024.02.23
Эрүүл мэнд
ӨЭМТ-ҮҮДТЭЙ ГУРВАЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай гурвалсан гүйцэтгэлийн гэрээг байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай” А/104 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/100 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас өгсөн чиглэлийн дагуу гэрээг байгуулж байна.
Тус гүйцэтгэлийн гэрээгээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч иргэнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх ба энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам ханган, мэдээлэл авч, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэх юм.