Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос Хэнтий аймагт 1,3 тэрбум гаруй төгрөг зарцуулж 16.568 малчин өрхөд өвс, тэжээл, эд материалын дэмжлэг үзүүлжээ
2024.03.04
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос Хэнтий аймагт 1,3 тэрбум гаруй төгрөг зарцуулж 16.568 малчин өрхөд өвс, тэжээл, эд материалын дэмжлэг үзүүлжээ

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж мал, малчид бүгд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Энэ хугацаанд Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос Хэнтий аймагт 1,3 тэрбум гаруй төгрөг зарцуулж 16.568 малчин өрхөд /давхардсан тоогоор/ өвс, тэжээл, эд материалын дэмжлэг үзүүлжээ. Харин сум орон нутагтаа өрнүүлсэн хандив ОУ-ын байгууллагын дэмжлэг нэмэгдээд нийт 2,0 тэрбум гаруй төгрөгийг эд материалын дэмжлэгийг малчдадаа хүргэсээр байна.

Тодруулбал:
1. Өвөлжилт хүндрэхтэй холбоотой мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллийг цаг тухай бүрд иргэдэд хүргэсэн бөгөөд үүний үр дүнд 6 сумын 35 малчин өрх зуд болохоос өмнө 197.4 тн (адуу 5.3тн, үхэр 65.1тн, хонь 100.8тн, ямаа 26.2тн) мах борлуулж зах зээлийн эргэлтэд оруулсан байна.

2. Улсын онцгой комиссоос 50 хувийн хөнгөлөлттэй олгосон 175 тн хивгийг 17 сум 5 тосгоны 2860 өрхөд олгосон. Тухайн үед хивэг 24000 төгрөгөөр зах зээл дээр зарагдаж байсан тул үүнээс 78 сая төгрөгийн хөнгөлөлтийг малчдад үзүүлсэн байна.

3. УИХ-ын гишүүдийн ажлын алба, ХХААХҮ-ийн дэд сайдын дэмжлэгтэйгээр аймгийн Онцгой комисс Дорнод аймгийн Матад сумаас 25000 боодол өвс татан авч 13 сум, 3 тосгоны 3955 малчин өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулжээ. Тухайн үед Хэнтий аймагт өвсний үнэ 17,0 мянган төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд энэхүү өвсийг 8500 төгрөгөөр борлуулсан нь малчдад 212,5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

4. Засгийн газраас 120 сая төгрөгийн үнэ бүхий 100 тн хивгийг 8 сумын 1024 өрхөд үнэ төлбөргүй олгосон.

5. Улс, аймаг, сумын Онцгой комисс 60 техник хэрэгсэл 167 хүн хүч, 90.692.015 төгрөгийн шатахуун болон бусад зардал гаргаж 18 сум, 5 тосгоны 1083 өрхийн 2.532.46 га бэлчээрийн талбай, 11186,4 км зам гаргалаа.

6. Засгийн газар, ХХААХҮЯ-аас хуваарилсан 750 тн улаан буудайг Төв аймгийн Угтаал цайдам сумаас /549км зайтай/ татан авахад 700 орчим сая төгрөг зарцуулсан. Үүнээс одоогийн байдлаар 510 тонныг татан авч 15 төрийн байгууллагын 331 ажилтан, албан хаагчид 2 өдрийн турш шуудайлж 14 сумын 4646 малчин өрхөд үнэ төлбөргүй олгож байна.

7. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Галшар сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд дараах дэмжлэгийг үзүүлсэн. Үүнд:
• Галшар суманд: Хивэг 30тн, Гурил 5тн, Цагаан будаа 3тн, Сахар 1тн, Ургамлын тос 496 ширхэг, Цайны идээ 504 ширхэг, Хүнсний багц 30 ширхэг, Эрүүл мэндийн багц 30 ширхэг, Нүдний шилтэй багц 30 ширхэг, Дулаан хувцас 30 ширхэг, Toyota hilux авто машин 1 ширхгийг тус тус олгосон.
• Хэрлэнбаян-Улаан тосгонд: Хивэг 30 тн, Хүнсний багц 30 ширхэг, Эрүүл мэндийн багц 30 ширхэг, Нүдний шилтэй багц 30 ширхэг, Дулаан хувцас 30 ширхэг, Улаан Загалмайн багц 30 ширхгийг тус тус олгосон.

8. МУ-ын Засгийн газраас 14 сум, 1 тосгоны 3000 өрхөд нийт 106.6 сая төгрөгийн үнэ бүхий 40 тн хүнсний багцын дэмжлэг үзүүлсэн.

9. ОУ-ын байгууллагын хандив:
• Аймгийн Улаан Загалмайн хорооноос Галшар, Баянмөнх сумдын 100 өрхөд 66 сая төгрөгийн тусламж үзүүлж байна.
• “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Бор-Өндөр 2” ОНХ-өөс аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад “Дулаан өвөлжье” аян зохион байгуулж 7 сумын 264 өрхөд 50 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 47.5 тн хивгийн тусламж үзүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
10. Бусад хандив, тусламж:
• Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан сумдад хандивын аян өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар 11 суманд 103 иргэн, ААН-ээс 8 нэр төрлийн 614.1 сая төгрөгийн тусламжийг үзүүлсэн байна.
• Аймгийн Онцгой комиссоос гаргасан уриалгын дагуу хандивын дансанд 2 иргэн 11 ААН, байгууллага 14.9 сая төгрөг, аймгийн шуурхай штабт 15 иргэн, ААН, байгууллага 7 нэр төрлийн 39.3 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ