МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад улсад зохион байгуулагдаж буй PDAC 2024 чуулганд оролцож байна
2024.03.04
Гадаад харилцаа

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад улсад зохион байгуулагдаж буй PDAC 2024 чуулганд оролцож байна

Энэхүү чуулганы хүрээнд салбар бүрт бүсийн болоод дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэн, хурал чуулганууд зохион байгуулагддаг. Эрдэс баялгийн салбарын хувьд энэхүү PDAC арга хэмжээ бол дэлхийн хэмжээний хамгийн том арга хэмжээ юм. Канад, Автрали, Чили гэх мэт ашигт малтмал арвинтай, уул уурхайн технологи, ноу-хау өндөртэй томоохон тоглогч улсууд байнга зорин очиж оролцдог, ихээхэн ач холбогдол өгдөг.

Манай улс ашигт малтмалын арвин нөөцтэй, дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх орд газруудтай, технологи, боловсон хүчний хувьд өрсөлдөгч болон хөгжиж буй, уул уурхайн салбарт олон улсын анхаарлын төвд байгаа улсын хувьд PDAC арга хэмжээний ГОЛ ОРОЛЦОГЧ мөн.

undefined

7 хоногийн турш болох арга хэмжээний хүрээнд оролцогч улсуудын эрдэс баялгийн сайд нар тусгайлан дээд хэмжээний уулзалтаа хийж, хөрөнгө оруулагч нар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хариуцлагатай ногоон уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийх алхамуудаа ярилцаж, туршлага судална.

ШИНЭ МЭДЭЭ