51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.03.04
Орон нутгийн хөгжил
ХӨВСГӨЛ АЙМГИЙН 16 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛНО
Хөвсгөл аймгийн нийт газар нутаг цасан бүрхүүлтэй, 9 сум зудын маш өндөр эрсдэлтэй, 10 сум эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Цас их орсны улмаас зам, даваа боогдож, малчид төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймгийн 5 сум буюу Жаргалант, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Их-Уул, Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай таван автомашин шийдвэрлэснийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Түүнчлэн, “Шинэ хөдөө-Хөвсгөл” төслийн хүрээнд Арбулаг, Ханх, Цагааннуур, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Ренчинлхүмбэ, Галт, Тосонцэнгэл, Тариалан, Рашаант, Цагаан-Үүр зэрэг 11 сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин удахгүй нийлүүлэгдэнэ. Ингэснээр Хөвсгөл аймгийн бүх сумдын Засаг даргын Тамгын газрын автомашин бүрэн шинэчлэгдэж байгаа юм. Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй манай Эрүүл мэндийн дэмжих хөтөлбөрийн хүрээнд 5 сумын Эрүүл мэндийн төв, Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 6 сумын Ерөнхий боловсролын сургууль шинэ автомашинтай болно.
Туулах чадвар сайтай автомашинаар сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, сургуулийг хангаснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулж, бодит тусламж дэмжлэг болох юм.
Хөвсгөл аймаг дахь зудын нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж, хүсэлтийг маань шуурхай шийдвэрлэж, арга хэмжээ авч ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт нийт Хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, малжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арилжааны банкнууд дахь малчдын 1.3 их наяд төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг 1 жилээр хойшлуулж, зээлийн хүүг 6% байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцах зэрэг ажлууд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Та бүхэн минь сайхан наадаарай
2025.07.11
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ БОЛОН САЛБАРЫН ХҮНДЭТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2025.07.09
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
2025.07.09
САНААЧЛАН ЭХЛҮҮЛСЭН “ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР”-ОО НЭЭЛЭЭ
2025.07.09
ХЗДХЯ:МОНГОЛ УЛСАД НОТАРИАТЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
2025.06.27
ХЗДХ-ИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ АЖИЛЛАНА
2025.06.26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов
2025.06.26
Үндэсний хорооны даргын орон тоог хасаж, үйл ажиллагааг нь зарим яамдад шилжүүлэхээр тусгалаа
2025.06.26
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ ИРСЭН ГЕРМАНЫ ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
2025.06.24
УЗБЕКИСТАН УЛСТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ БОЛОН АРХИВЫН САН ХӨМРӨГИЙГ БАЯЖУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2025.06.24
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВИЙГ УГТЛАА
2025.06.24
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 91 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО
2025.06.23
ҮБХИС болон Дотоод хэргийн их сургуулийг 800 гаруй сонсогч төгслөө
2025.06.21
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
2025.06.20
Л.Мөнхбаатар: Хууль засагладаг, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорин ажиллана
2025.06.19
ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРИН АЖИЛЛАНА
2025.06.18
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ТОМИЛОГДЛОО
2025.06.17
Л.Мөнхбаатар: Маргааш бүх нийтийн амралтын өдөр учраас Ерөнхий сайдын томилгоог УИХ-аар хэлэлцэхэд хуулийн зөрчил гаргахгүйн тулд АН-ын бүлэгтэй ярилцана
2025.06.10
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ
2025.06.10
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.10