2024.03.06
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөө суманд ажиллаж, хаваржилтын нөхцөл, байдалтай танилцлаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө хонины арав гаруй суурь байдаг. Ерөө хонь нь нарийн нарийвтар ноостой, махны гарц сайтай гэдгээрээ бусдаас онцлог. Ерөө хонийг хагас бэлчээрээр бордож, ашиг шимээ хүртдэг бөгөөд амьдын жин нь 50-53 кг байдаг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэгдүгээр багийн малчин Ц.Аззаяа Буман ерөө хонь үржүүлгийн төв бий болгон ажиллуулж байна. Цаашид ерөө үйлдвэр болгон өргөжүүлэх зорилго тавьжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Т.Төмөрбаатарынх өвөлдөө хадлан тэжээлээ сайн бэлтгэсэн учраас малын хорогдолгүй байгаа аж. Мөн малчид өөрсдөө өвөлжөө хаваржаагаа сайн бэлтгэвэл өвөл, хаварт ажрахгүй байж чадна гэж хуучилсан юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төвийн бүсийн оюутнууд саналаа солилцлоо
2024.05.15
Сэлэнгэ аймгийн аваргууд тодорлоо
2024.02.05
Сэлэнгэ аймгийн улсын аваргууд тодорлоо
2024.01.22
Сурагчид төрийн ордонтой танилцлаа
2023.12.28
Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо
2023.12.11