ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
2024.03.12
Улстөр

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар тэргүүтэй Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллав.

Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон албаны бусад хүмүүс оролцож, хүүхдийн эрхийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцан, хэрэгжүүлж байгаа ажлыг сайшааж, дараах зөвлөмж чиглэл өглөө. Үүнд:

  • Салбарын онцлогт нийцүүлсэн Хүүхэд хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлэх;
  • Хурдан морины уралдаанч хүүхэд, малчдын гэр бүл, хүүхдэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад хамтрах;
  • Ган, зуд үер зэрэг байгалийн аюулт үзэгдлийн үед малчин гэр бүл, тэдний үр хүүхдэд чиглэсэн хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;
  • Хүүхдийн хөдөлмөрийн судалгаанд үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөрийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, төсвийг үр дүнтэй зарцуулах талаар зөвлөв.

ШИНЭ МЭДЭЭ