Шар усны үер, халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэх хүрээнд Засгийн газраас 11 тэрбум төгрөг шийдвэрлэв
2024.03.14
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Шар усны үер, халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэх хүрээнд Засгийн газраас 11 тэрбум төгрөг шийдвэрлэв

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаагдсан зам давааг нээх, малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох, ХАА-н биржээр дамжуулан мал махыг малчдын гар дээрээс шууд худалдан авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Хаваржилт хүндэрсэн 12 аймагт нийт 6447 тонн тэжээлийн буудайг малчдад хүргэсний зэрэгцээ 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох 9.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, эхний 11 аймгийн 12 сумын түргэн тусламжийн машин олгоод байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ