МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЛАОС АРД УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭД ДАРГА  АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2024.03.15
Гадаад харилцаа

ЛАОС АРД УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭД ДАРГА АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр өнөөдөр (2024.03.15) хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяажак болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Хүндэт зочны танхим”-д Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

undefined

Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ