2024.03.21
Эрүүл мэнд

С.Ганбаатар: Цусны донорын тухай хууль бол олон хүний амь нас, амьдралыг шийддэг чухал хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хууль"-ийн төслийг хэлэлцлээ

хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  

Цусны донорын тухай хууль нүдээ олсон хууль байна аа. Далд байдаг боловч энд бол олон хүний амь нас, амьдралыг шийддэг ийм чухал хууль байгаа. Хөдөө оронд цус цусан бүтээгдэхүүн сэлбэгчдийн 75% нь  65-аас дээш насныхан Манайд бол 50,5% нь 36-аас 65 насныхан залуу шүү дээ. Цус, сэлбэх үнэхээр энэ бол олон хүний амь амьдрал. Тэгээд энэ асуудал дээр би нэг хэдэн асуулт асууя. Хуулийг дэмжиж байгаа. Тэгэхдээ би бүр баталгаатай явуулахын тулд би тодруулж асууж байгаа хэдэн зүйл байгаа шүү энэ донорын ажиллагааг, ер нь бол манайх улсын төсвөөс санхүүждэг улс. Цус цусны энэ үйл ажиллагааг Үндэсний төв даатгалын сангаас санхүүждэг. Энэ бол одоо бас хэцүүдсэн мухардаж байгаа. Донорын ажиллагааг дэмжсэн байгууллага, иргэдийг гаргасан энэ зардлыг татвараас чөлөөлдөг, доноруудыг урамшуулах, алдаршуулах. Энэ чиглэл дээр л онцгой анхаарах Ёстой. За миний асуулт бол ЗГ-аас өгсөн саналуудын хэдийнх нь төсөлд тусгасан бэ? Зарим нь бол ороогүй байна. Би одоо нэг бүрчлэн ярьж цаг үрээд яах вэ. Яагаад оруулаагүй вэ? ЗГ-аас хэд хэдэн санал өгсөн байна лээ шүү 2 дугаарт төслийн 9.1 цус сэлбэлзэх Судлалын байгууллага нь тусгай мэргэжлийн төв гэсэн шинээр агентлаг маягийн байгууллага бий болох гээд байна уу гэсэн асуулт асууж байна. Энийг тодруулаач Зардал за хүний нөөцийг нь 20% өсгөсөн гэж ярьж байна. Зүгээр энэ бол шинээр агентлаг юм уу? 

Асуулт 2. Хуулийн төслийн 11.2, 6.1.7 дээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын ажлыг дүгнэх үзүүлэлтэд 11.1-д нь энэ үйл бол 11.1-т. Заасан үйл ажиллагааг оруулсанд тооцно оо гэж байна. Энэ үзүүлэлтийг хуулиар тогтох ийм шаардлагатай юу? Яг ийм жишиг зохицуулалт бусад эсвэл ямар нэгэн хуулиудад байгаа юу бусад өөр орнуудад байгаа юу? 

Асуулт 3. Хуулийн төслийн 19.3-д заачихсан байгаа шүү. Цусны донорын ойлголт ач холбогдлыг ерөнхий боловсролын ахлах анги их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана аа гэж зааж байна. Би бол дэмжиж байгаа энэ талаар бид ойлголт байдаггүй учраас олон хүний амь амьдралыг аврах боломжоо бас хүмүүс мэддэггүй. Тэгэхдээ энэ тухай боловсролын байгууллага багш нар ямар саналтай байдаг вэ гэсэн зүйл байгаа юу. Санал дүгнэлтийг нь авсан уу? Мэргэжлийн байгууллагуудаас яагаад гэвэл би энэ судалгааны энэ эхний баримтуудад энэ тухай байхгүй байгаа учраас асууж байгаа. 

Асуулт 4. Төслийн 24.3 24.4-т анагаах чиглэлээр суралцагч оюутан төрийн албан хаагчдыг цусны донорын үйл ажиллагаанд Цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд татан оролцуулахаар зохицуулжээ гэж байна. Энд бол тусгай цэрэг нөгөө цэрэг цагдаа армийг оруулчихсан байна лээ. За би тэрийг асуугаагүй. Эдгээр нь хүний эрх цусны донор сайн дурын байх зарчимтай нийцэж байгаа юу? Энэ тухай хүний эрх сайн дурын байх зарчимтай гэсэн заалтыг одоо би эш дурдаж асууж байна аа.

 Асуулт 5. Төслийн 6.1.6. 13.6 Цус сэлбэх судлалын мэргэжлийн төв Цусны төвийн ажилтнуудад нэмэгдээд цалин сар бүр цусны албаны нэмэгдлийн цалинг олгоно оо гэж байсан. Цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцсон ажилчдын хөдөлмөрийн нөхцөл ямар ангилалд ордог вэ? Яг энэ талаараа төсөвт тусгасан байгаа юу? Хэдэн төгрөг байгаа, хэвийн бус, үүний дотор хүнд хортой гэх мэт ийм зүйлүүд ярьсан байна. Энэ яг өөрөө бусад холбогдох хуулиудад орж ирсэн үү. Сангийн яамнаас санал нь орж ирсэн үү? Чухам яагаад нэмэгдэл цалин сар бүр цусны албаны нэмэгдэл цалин олгох үндэслэлийг эрх зүйн үндсэн талаас нь нэг тайлбарлаад өгөөч. За эцэст нь эрхтэн эд эсийн донорын үйл ажиллагаа нь эмчилгээний зориулалтын амьтай ба амьгүй донороос авч болдог тохиолдлын хувьд цусны донороос цөөн байж болох юм аа.  Энэ бол миний дүгнэлт.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ