МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Тариаланчдыг хэрхэн яаж хамгаалах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг танилцууллаа

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Түүх давтах гээд байна. Баярын засгийн газар атрын аяныг эхлүүлэхэд би хэрэг эрхлэх газрын дарга байсан энэ бүх материалыг засгийн газарт оруулж ирсэн. Тэр үед талхгүй болчихсон. Гадаадаас ирсэн тусламжийг будааг өтийг нь түүгээд л хэрэглэж байсан 2007-2008 оны сүүл. Би үүнийг стратегийн бүтээгдэхүүн гэдэгтэй холбож ярих гээд байгаа юм.  Талх бол стратегийн бүтээгдэхүүн. Зах зээлийн шугамаар хэрэв олж болдог байсан бол санаа зовох зүйл ерөөсөө ч байхгүй. 90-ээд оны эхэн үеэр засгийн газар зэх зээлийн эдийн засагт орж байна мөнгөтэй л боол хаанаас ч юу л бол юу худалдаад авчихдаг гээд сангийн аж ахуйнуудыг бүгдийг нь тараагаад юу ч үгүй болгоод монголын газар тариалан үндсэндээ унтарсан. Ингээд 10-аад жил явсны дараагаар үр дүн гарж эхэлсэн 2007-2008 онд талхгүй болоод атрын аян эхлэхээс өөр аргагүй болсон тэр нөхцөл байдал байхгүй юу. Бил нар яаруу сандруу дараагийн хамт хийх аргыг авахгүйгээр зөвхөн Улаанбуудайг татваргүй болгочихвол тэр түүх давтагдах вий гэж бодож байна. Гишүүд хэлж байна цаг хугацаа нь ч эвгүй таарчхаж өнөөдөр шийдвэр гарахаас маргааш тариагаа эхлэх үү гэдэг асуудал үүсчхээд байна. Энийг бид тал талаас нь сайн ярих хэрэгтэй ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Нөгөө талаас засгийн газрын ярьж байгаа үнэн. Үнэхээр тариаланчид хүртэл гомдол гаргаж байна. Хямдхан авчхаад ийм үнээр зараад байна дунд нь үндэсгүй үнэ гаргаад байна. Би юу хэлэх байна гэхээр ийм асуудлыг дэмжиж болно гэхдээ сайн ярих хэрэгтэй байна. Нэг удаа хэрэглээд ойлгуулаад цаашдаа өртөг зардлаа хэмжээнд нь бариад тариагаа ч боломжийн үнээр аваад талхаа ч боломжийн үнээр аваад явъя гэдэг тохиролцоо ойлголцолд хүрчихвэл чухал байна. Тэгэхгүй ингээд орхичихвол би бас тариаланчид маань яадаг болдоо гэж бодоод байгаа. Энэ нь цаг хугацааны циклтэй үйлдвэрлэл болохоор маш хэцүү болохоо байхаар нь өнөөдөр татварыг нь дахиж тавиад оруулахаа байчихаар цаана нь бэлэн юм байдаггүй. Ийм ийм хэцүү зүйлс байгаа юм аа тал талаасаа ярилцаж байгаад ярилцъя гэвэл хэлэлцэхийг дэмжиж болж байна. Түрүүн 2-3 гишүүн ярьсан тэгвэл тариаланчдыг яаж хамгаалахын оронд нь юу барихын. Тийм итгэхээр баталгаа гаргаж өгөхгүй бол энэ жил тариа тарилт маш хэцүү байдал орно шүү. Яахаа мэдэхээ байчихна улирлын шинж чанартай. Тэгэхээр миний асуулт та ерөнхий хэлээд байна яг юу юу хийж байж энэ тариаланчдад тариалахаа болихгүйгээр үйлдвэрлэлээ орхихгүйгээр энэ жил ажлаа үргэлжлүүлэх нөхцөл бололцоог олгох вэ? Энэ дээр нэг тодорхой хариулт авч байж тариаланчидтайгаа яримаар байгаа юм аа. Ямар ч байсан үүн дээр хариулт авчихъя.     

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ