МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.29
Гадаад харилцаа

Д.Цогтбаатар: Шүүх байгууллагад олон улсын практикийг хэрэглэж байна уу?

Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг танилцуулав. 

Тайлантай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Манайх соёрхон баталсан л бол манай монголын дотоодын хууль тогтоомж болоод явж байгаа тэр утгаараа манай хуульд тодорхой заачихсан байгаа. Хэрэв  дотоодын мөрдөгдөж байгаа хуультайгаа зөрчилдвөл нэгдэн орсон гадаадын олон улсын гэрээ, хэлэлцээрээ дагаад явна өөрөөр хэлбэл давамгайлах үйлчлэлтэй болоод явчихна. Тэгээх нэг зүйл асуумаар байна, өнөөдөр шүүхийн практик дээр ОУ-ын гэрээ хэлэлцээрийг манайх хууль болгож оруулж ирээгүй шууд соёрхон баталчихсан байгаагаар нь шүүх дээр шууд хэрэглэж байгаа тохиолдлууд хэр түгээмэл байна вэ? Энэ дээр ямар нэгэн  статистик үзүүлэлт байна уу? эсхүл ямар нэгэн шалтгаанаар цааргалаад хэрэглэхгүй байгаа тохиолдол хяналтын үеэр гарсан уу? 

Хууль зүйн яаманд хандаж хэлэхэд, Мөнх-Оргил сайд сая чухал тетал ярьж байна манай шүүх дотоодын хууль тогтоомжийг хэрэглэх процедураа ашиглаад байна шүү дээ заавал хэвлэгдсэн байх ёстой гэсэн шаардлага, ОУ-ын хуулиараа нэгдэн орсон гэрээнд чинь ratification буюу соёрхон батлах гэдэг л заалт байгаа. Ratification буюу соёрхон батлах гэдэг олон улсын хуулийн ойлголтод хэвлэн нийтлэх гэдэг ойлголт байхгүй шүү энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр их хурал дээр соёрхон батлаад Монгол Улс Конвенцын дагуу олон улсын хуулийн өмнө шууд хариуцлага хүлээгээд эхэлж байгаа үүнийгээ биелүүлээгүй бол Монгол Улс, хэвлэн нийтлээгүй байгаа юм байна тэгэхээр Монгол Улс хариуцлага тооцохгүй гэдэг асуудал байхгүй шүү дээ. Тийм учраас хэвлэн нийтлэгдээгүй байхдаа ч албан ёсны орчуулга нь байхгүй байсан ч их хурал дээр соёрхон батлагдлаа тэр гадаад хэл дээрээ монголын хууль болоод явчхаж байгаа гэдгийг Хууль зүйн яам үүнийг анхаарах  ёстой, хэрэглээнд нь маш хурдан шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой, ард иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөр асуудал гарч ирээд хэвлэгдээгүй, орчуулагдаагүй байхад шүүх аваад хэрэглэх үүрэгтэй болно тиймээс дотоодын процедураараа бамбай хийгээд мултрах боломж байхгүй гэдгийг тал талаас ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 

Монгол Улсын олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах санал дүгнэлт, боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан санал дүгнэлттэй танилцлаа.

   Түүний асуултад Ц.Мөнх-Оргил гишүүн хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ