2024.03.29
Хууль, эрх зүй

Н.Алтанхуяг: Цэцийн тухай хуулийн төслийг ярих нь зүйтэй тэгэхдээ одоо оруулж ирэх цаг үе нь биш байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

Цэцийн тухай хуулийн төсөл дээр нэлээн сайн ажилласан хүн бол Мөнх-Оргил гишүүн л дээ. Тэгээд өөрийнх нь хэлээд байгаа нэг үг бол үнэн юм. Иргэний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ-д ярьдаг болъё оо. Энэ концепц бол гарч ирнэ гэдэг бол хэцүү байсан. Энийг бол босгочихсон байгаа юм. Би бол зөв зүйтэй гэж байгаа юм. Тэгэхдээ өнөө өглөөнийхөө хурлыг хар даа нэг цагийн дараа ирц чинь бүрдэж байна. Одоо энэ Их хурлын танхимд сэтгэл зүрх нь уяатай ширхэг ч амьтан байхгүй. Бүгдээрээ тойрог ард түмэндээ хайртай мөрийн хөтөлбөр шоу бизнес гэдэг юмаа яриад явж байгаа шүү дээ. Ийм үед ийм том концеталын асуудлыг энд ярьж болохгүй юм аа гэж би хэлж байгаа юм. 2 дугаарт би өөрөө энийг дэмжиж ажлын хэсэгт орсон байхгүй юу тэгээд энэ цэцийн гишүүдтэй холбоотой сая Баттөмөр гишүүн ярьчихлаа  9 хүний тэрэгний хэрүүлийг бид нар энэ ийм олон хуудас хуулиар зохицуулахгүй ээ. Ер нь ч тэгээд  тэр нэг хэдэн хүн тэнд тавьж аваад үндсэн хуулийн сахиулж байх ёстой хүмүүс чинь одоо сүүлдээ Цэц дээр асуудал байгаа юу гэвэл байгаа шүү дээ Цэц бол үндсэн хуулийн манаач болох үүргээс умартсан давхар дээлийг чинь тэд нар будилуулж хаяа биз дээ. Маш олон асуудлыг бол захиалгаар хийдэг болсон. Би бол Цэцтэй бол асуудал ярих нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхдээ хэдэн үг унагах гээд систем устгаж болохгүй, ардчилсан тогтолцоогоо устгаж болохгүй одоо тийм юм руу явчхаад байна. Тийм учраас би санаа зовоод л хэлж байна л даа. Би  уг нь энэ чуулган завсарлахын оронд үг хэлээд яах вэ гэж бас их бодсон юм. Үг хэлэхээр л өөдөөс ингээд л янз бүрийн юм хийгээд байдаг юм байна лээ яршигтай юм даа гэж бодсон чинь үгүй ээ. Энэ ардчиллын үндсэн тогтолцоог ингэж эвдэж сүйтгэх эрхийг өгч болохгүй юм байна лээ шүү дахиад төгсгөлд нь би нэг юм хэлье. Үндсэн хууль зөрчсөн хуулийг ярилцахад УИХ-ын гишүүн оролцох байх эрхтэй байгаа би оролцохгүй дараа нь би энийгээ сугалж авна. Мөнх-Оргил гишүүнтэй ярихаар үгүй ээ үгүй хэдүүлээ ингээд хэлэлцэх эсэхээ хэлэлцчихээд тэгээд явцын дунд засчихъя л даа гэж. Хуулийн ийм ялгавартай байж болохгүй би энэ УИХ-ын Тамгын газрыг шүүмжилж байна. Би баялгийг ард түмэнд эзэмшүүлье гээд тогтоол оруулсан чинь миний тэрнийг юу гэж дүгнэсэн юм гэж эд нар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шүү дээ. Үгүй ээ тэгээд одоо энэ улайм цайм Үндсэн хууль зөрччихсөн хуулийн төсөл орж ирж байхад нь одоо ярьчхаад дараа нь засчихъя. Ийм байж болохгүй ээ. Тийм учраас энэ Үндсэн хууль зөрчсөн хуулийнхаа төслийг,  би сая Мөнх-Оргил гишүүнд зүгээр хэлсэн юм. Хуулийг ямар ч тохиолдолд татаад авчхаж болдог учраас татаад авчихвал яадаг юм бэ дээ. Би ер нь бол ерөнхийдөө энийг чинь цаашаа явуулахын төлөө шүү дээ. Тэгээд цаг үе чинь биш байна аа энийг авчхаач ээ. Ардын намынхнаас юм асуучихъя. Мөнх-Оргил гишүүн Бямбацогт гишүүн хоёрын өргөн барьчхаад байгаа энэ хуулийн төсөл яг танай намын байр суурь юм уу? дараа нь түүхэнд яаж бичигдээд байгаа вэ гэхээр үгүй тэрний 2 нөхөр л хууль батлуулчихсан юм байна лээ шүү дээ би прокурорын дэргэдэх мөрдөн яриад байна шүү ингээд хариуцах эзэнгүй үлддэг засгийн газраас оруулж ирж байгаа бол  суугаад яримаар байна энэ засгийн газрын байр суурь, АН-ын 60 хэдэн хүний байр суурь гэвэл бас болно. Та нар энийгээ учраа ол дотроо. Би картаа сугаллаа. Үндсэн хууль зөрчсөн асуудлаар би оролцох боломжгүй.

ШИНЭ МЭДЭЭ