2024.04.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Стратегийн том ордуудыг эргүүлж авах ажил ямар шатанд явж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн анх авч хэрэгжүүлсэн энэ том арга хэмжээ бол энэ нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгох нүүрс тойрсон авлигал хулгай энэ дийлдэхгүй байгаа бул хар чулууг хөдөлгөх, зайлуулах, задлах ийм том ажил байсан. Энэ Тавантолгойтой холбоотой асуудал. Тэрийг та бүхэн маань мэдэж байгаа. Энэ 2008 оноос хойш Оюутолгойн энэ том орд дэлхийн хэмжээний аварга орд шүү дээ Эрдэнэтээс зургаа дахин том гээд л та бүхэн бод энэ том ордын хөрөнгө оруулалтын гэрээ бол Монголын талд ашиггүй эцэст нь одоо өрөнд ороод үлдэх нь ээ гэж Авирмэд, Хурц гуай Балжинням гуай олон мэргэжлийн хүмүүстэй хамт Их хурал дээр асуудлыг тавьсан. Тэгээд үнэхээр одоо бидэнд бол дийлдээгүй ээ. Ингээд гэрээг хийсэн бид нар тэмцэл хийж цөөхөн боловч нам харгалзахгүй тэмцэж байж 57 дугаар тогтоол гэж зарчмын ач холбогдолтой ийм тогтоолыг батлуулсан энэ 10 хэдэн жилийн хугацаанд үе үеийн парламент бидний цуцалтгүй тэмцлийн үр дүнд олон түр хороо ажлын хэсэг Ерөнхий сайдуудад асуулга тавьж бүхий л хүрээнд бид ажиллаж байсан. Ингээд энэ 2020 оны байгуулагдсан УИХ дээр санаачилга гаргаж шаардаж байж Даваасүрэнгээр  ахлуулсан түр хороо зөвхөн Оюутолгойн асуудлаар түр хороо байгуулагдаж Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёрын тэргүүлсэн ЗГ-ын үед бол энэ хамгийн анхны алхам хийх бололцоо нөхцөл бүрдсэн.  2021 оны 12 сарын 30-нд Их хурал 103 дугаар тогтоолыг баталсан. Би бол боддог юм. Энэ Тавантолгойг одоо тухайлах юм бол 2012-2016 онд 2015 онд тухайлах юм бол Хятадын компанид 100% өгөх Их хурлын тогтоолын төсөл оруулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр үед одоо нэг Их хурлын гишүүд санал нэгдэж байж арай гэж авч үлдсэн. Тэгээд өнөөдөр одоо жишээлбэл Оюутолгойгоо тэр чигээр нь тавьчихсан энийг сайжруулах алхам хийгээгүй Тавантолгойг тэр чигээр нь тавьчихсан бол одоо ер нь бид ямар байх бол оо гэж ингэж бодогддог юм. Тэгээд энэ одоо баялгийн реформын энэ том ажил бол явж байгаа. Тэгэхдээ бид нар стратегийн ач холбогдол бүхий ордод авахаар том ордуудыг 2012-2016 онд энд одоо зүгээр хавтсанд хийгээд Их хурлын тогтоол гаргаад аваад гарч байсан ийм ордууд бий шүү. Стратегийн 16 ордод одоо эргэж авахаар том том ордууд байгаа шүү. Хөшөөтөөс өгсүүлээд энэ одоо хаана ямар байдалтай байна аа? Энэ Оюутолгойн Дубай зээлийн хавханд аваачиж хийхээр байсан энэ асуудлыг тэр 103 дугаар тогтоолоор бид хааж өгсөн. Энэ өнөөдөр одоо Монгол Улсын 33,6 тэрбум долларын дотор ААН-ийн тавьсан 21,8 тэрбум долларын өр бий. Энэ дотор одоо яг хэдэн тэрбум долларын өрийг энэ Монголчуудыг өрөнд тавьчхаад энэ Оюутолгойн Рио Тинто байж байна аа. Энэ бол цаашаа ахихгүй биз дээ. Одоо явагдаж байгаа мэдээллээр бол энэ цаашаа ахиад байна гэдэг ийм асуудлууд яригдаад байгаа Энэ зээлийн асуудал энэ дээр тодорхой хариулт өгөөч ээ. 1997 онд Энхсайханы Засгийн газрын анх баталсан ашигт малтмалын хуулиар алга дарам цаасаар монгол орны газар, хэвлийн баялгийг лиценз хэлбэрээр тараагаад өгчихсөн үүний алдаа засагдахгүй байна.  

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ