МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Малчдын амьжиргааг сайжруулах, түүхий эд бэлтгэх тогтолцоог сайжруулах талаар хуульд хэрхэн тусгасан бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн БОХХАА-н байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

 

Санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:  

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл орж ирж байна хуулийн төслийг бол үндсэндээ дэмжиж байгаа. Энэ жил маш хүнд өвөл, хавар болсон та бүхэн бүгд мэдэж байгаа. Зуд турхан малчдад хүнд тусдаг энэ жил 6,3 сая мал хорогдсон юм байна тэгэхдээ зуд турхан малчдад маань тустай байна гэж үнэндээ бас санаанд орсонгүй ээ. Үндсэндээ бол тус хийчихлээ л гэж би бодож байгаа юм. Яагаад гэхээр энэ малтай холбоотой асуудлууд МАА-тай холбоотой асуудал бол ер нь зайлшгүй шинэчлэл хийх ёстой гээд нэлээн ярьсан шүү дээ. Жишээ нь одоо шинэ мэдээ хөтөлбөр гээд миний хувьд бол 2017 оноос хойш хэрэгжүүлээд явсан олон гишүүд маань энийг дэмжээд явж байгаа цаашдаа бол бид нар МАА энэ ХАА дээр бол шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл рүү ингээд орчхож байгаа байхгүй юу. Тэгээд энэ жилийн зуд турхан яагаад тус болоод байна гээд тэгэхээр үнэхээр бид нар нөгөө 10 ширхэг өвс бариад л малчид руугаа очих биш засгийн газар маань арай ондоо түвшнээс харъя гэж байгаа юм байна, шинэчлэл хийе гэж байгаа юм байна. МАА-гаа сууриар нь өөрчилье хагас эрчимжсэн МАА руу оръё гэж байгаа юм байна аа тийм болохоор дэмжиж байгаа юм. 5 га газрыг малчдад олгоё гэж байгаа юм байна  ер нь бол хоршоолох хэлбэрээр ер нь явах нь бол үнэхээр зөв хувилбар. Жишээ нь манай аймаг дээр бол Сайхан сум дээр бид нар  20 өрх нийлж байгаад л хоршоо байгуулаад засаг захиргаанаас нь бол тодорхой 100 гаран га газар ингээд олгосон хоршоонд орсон хориод өрх маань одоо өнөөдөр гэхэд ногоон тэжээл тариалаад яг өөрсдөд нь бол амьдралд нь тус дэм болоод тэр хавийнхаа нутаг орныхондоо ч зарж борлуулаад ингээд явчхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар эрчимжсэн хагас эрчимжсэн МАА руу орно гэдэг маань нөгөө бид нарын нэг буруу ойлгож яваад байгаа шүү дээ бүх малаа аваачаад хашчих л юм шиг бодоод байгаа үгүй шүү дээ. Хамгийн гол асуудал бол энэ малын борлуулалт дээр яаж нөлөөлөх юм хадлан тэжээлээ яаж авах юм? яаж хорших юм. Таримал ургамлаа яаж тарих юм тэрийг нь яаж дэмжих юм цаашдаа малынх нь борлуулах схемийг нь бид нар яаж боломж бололцоогоор нь дэмжих юм түүхий эд бэлдэх тогтолцоогоо бид нар өөрчлөх ёстой болж байна. Сум болгон дээр одоо тэр мал нядлах нядалгааны цэгүүд бий болох хэрэгтэй болж байна ариун цэвэр хангасан ийм цэгүүд бий болгох хэрэгтэй болж байна. Магадгүй хоршоод өөрсдийн мал нядлах цэгтэй байгаад эсвэл тодорхой хэмжээнд хоршоод нийлж байгаад малаа махны үйлдвэрүүддээ тушаадаг байгаад махны үйлдвэрүүд нь цаашаагаа бэлтгэн нийлүүлэлтийг нь хангаад цаашаагаа борлуулалтаа нэмэгдүүлээд ингээд малчдын амьжиргаа өсөөд дээшээ болох энэ нөхцөлийг жишээ энэ хуульд заагаад орж ирж байна л гэж ойлгоод байгаа юм. Тийм болохоор сая хэллээ шүү дээ ер нь бол малчид хадлан тэжээлээ бэлдэх. Таримал ургамлаа тариалах ийм боломж бололцоо энэ дотроо бол нээж байна аа л гэж байгаа. Энэ дээр тэр  түүхий эд бэлдэх тогтолцоог зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Энэ дээр өшөө ямар одоо нөгөө хоршоогоо яаж дэмжвэл ийшээгээ орох боломж бололцоо байна. Таримал ургамлаа нэгдэж тарьдаг ийм тогтолцоог зайлшгүй хийх хэрэгтэй болчхоод байна. Мал махаа борлуулах энэ тогтолцоог маань яаж дэмжих вэ? Энэ дээр малчид маань яаж нөгөө нэг хоршоогоо дэмжиж ингээд хоршоод хамтраад цаашаагаа нэг одоо тогтолцоогоо нэг сувгаар мал махаа борлуулдаг байх юм. Ер нь нэг иймэрхүү иймэрхүү зүйлүүд нэлээн шинэчлэл хийж байж бид нар энэ хуулийн үр дүн гарах гэж байгаа гэж би их найдаж байгаа орж ирж байгаа хуулийг бол үндсэнд нь бол  дэмжиж байгаа.

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ