МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.18
Улстөр

Б.Энх-Амгалан: Мэргэжлийн холбоодын чиг үүргийг тодорхой байлгахад анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.     

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль гарч ирэх нь зөв зүйтэй. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна.  Мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэгтэй холбоотой хэд хэдэн асуудлыг сая уншаад танилцуулчихлаа. Үүн дээр 12.1.3 Тухайн салбарынхаа бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг нь зохион байгуулах ажлыг хариуцна аа гэж байгаа юм. Энэ нэг ёсондоо төрийн чиг үүргийг хийх гээд байна л даа. Бодлогыг боловсруулж гаргана гэдэг ийм юм ярих гээд байна тэгэхээр нөгөө хууль боловсруулах юм чинь Их хуралд хадгалагдах уу холбоонд хадгалагдах уу гэдэг асуудал цаашдаа яригдана. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг биелүүлэх, хэрэгжүүлнэ салбарынхаа үйлдвэрлэлийн явц технологийн түвшнийг тогтооно үнэлнэ, борлуулалтын зах зээлээ тодорхойлно, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөгч чадварын үнэлгээ өгнө гэхээр нөгөө нэг үнэ тогтоодог юм та нар дээр явчих гээд байна шүү дээ. Тэгээд л тэдээр зарна эдээр зарна мэргэжлийн холбоо тэгж үзсэн гээд л хэвтчихвэл нөгөө нэг бензиний үнэ буудаггүй гэдэг шигээ гурилын үнэ буудаггүй гэдэг шиг нэг мэргэжлийн холбоо шийдвэрээ гаргаад Удирдах зөвлөлөөрөө шийдчихсэн манайх ингэж зарах ёстой, тэгж үнэлэх ёстой гээд яваад өгөх вий дээ үүнийг бас нэг анхаараарай. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулан нутагшуулна хэрэглээний тайлбар зөвлөмж гаргана гэдэг юм явж байна. Энэ нөгөө стандарт боловсруулдаг чинь СХЗГ төрийн байгууллагад л байсан санагдах юм. Одоо тэгээд бид нар ийм стандартаар үйлдвэрлэдэг холбоо шийдээд эхэлбэл энэ маань одоо эрх зүйн чадамжийн хувьд нь хэр болох юм тэрийг хэр биелүүлэх юм бол доо. Би бол тэрэн дээр бас жоохон эргэлзэж л байна. Гишүүн байгууллагуудтай мэргэжлийн холбоогоо төлөөлж одоо олон улсын байгууллага гадаадын байгууллагуудтай хамтран ажиллана гэрээ хэлцэл байгуулах юм руу л орох юм байна л даа. Тэгэхээр энэ асуудал гадаад харилцааны нэгдсэн бодлогынхоо хүрээнд бас хэрхэн явах юм бол? Ийм нэг хэдэн асуудал дээр та хэд маань ажлын хэсэг дээрээ дахин ярьж анхаараарай. Тэгээд төрийн чиг үүргээ тэр чигт нь булаагаад авчихдаг тэгээд сүүлд нь нөгөөдхөө засаж болдоггүй яаж ч болдоггүй тэгээд мэргэжлийн холбоо ингэж үзсэн юм гээд үнэн ч буудаггүй ийм руу орчих вий дээ гэж жоохон санаа зовж байгаа юм. Энэ дээр та бүхэн анхаараарай гэж хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ