2024.05.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Э.Батшугар: Казакстан улсаас сөнөөгч онгоцыг худалдан авах боломжтой юу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Өдрийн мэндийг хүргэе. Хуулийн төслийг дэмжиж байна. Сайханбаяр генерал ирсэн учраас салбарын юм асууя бодсон юм. Сая мэдээгээр Казахстан улсын хэрэглэж байсан 81 сөнөөгч онгоц Миг-27, Миг-29 болон Су-24-ийг 19 мянган доллароос 20 мянган долларын нэгж үнээр зарж байгаа гэсэн мэдээ гарсан байсан. Энийг нисэх хүчний чадамжийг ч сайжруулах байдлаар манайхан бас худалдаж авч болох уу үүнийг судалчихсан уу гэж л асуух гэсэн юм. Баярлалаа.
Түүний асуултад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа