Б.Бөттөмөр: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсөвт ямар өөрчлөлт гарах вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Санал, дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бөттөмөр:
Үндсэн хуулийн 6.2-оор энэ чинь ард түмэнд очиж байгаа баялгийн сангийн ирээдүйн өв сан бол АМНАТ-ын роялтигийн 65%-аар байгуулагдана шүү дээ энэ бол болохгүй ээ цаг үе нь ч биш байна 1 дүгээрт. 2 дугаарт УИХ-ын гишүүд энэ татварын хууль санаачилж явдаг нь бол тийм их зохистой биш татвар бол эдийн засгийг зохицуулдаг энэ утгаараа бол Монгол Улсын сан хөмрөг өнөөдөр дутагдалтай байна. Ард иргэдийн амьдрал ядуу байна ядуурлын хэмжээ буурахгүй байгаа юм. Яг энэ үед ингэж орж ирдэг нь бол буруу гэж үзэж байгаа юм. Үүний оронд бол бид юу хийх ёстой вэ? Гэхээр худалдааны хуулиа гаргах ёстой? Бид өнөөдөр дэлхийн зах зээлийн үнэд хүргэж бараа бүтээгдэхүүн худалдаж чадахгүй байгаа шүү дээ худалдааны хууль уншаад байдаг нь уншаад байдаг байдаггүй энэ баялаг бол тухайн хүн лицензээр эзэмшчихээд гаргаж байгаа болохоос биш энэ чинь ард түмэнд очдог шууд үр өгөөж нь ард түмэнд очдог тийм учраас бол энэ бол дэмжигдэх боломжгүй байгаа засгийн газар бол дэмжээгүй төсвийн байнгын хороо дэмжээд ороод ирж байхад гайхаж байна яагаад ингэсэн юм бол энэ чинь одоо 2024 оны төсөв батлагдаад хэрэгжээд явж байгаа шүү дээ үүнийг Тэмүүлэн даргаас асууя. Энэ хууль батлагдсанаар энэ төсөвт ямар өөрчлөлт гарах вэ? Та нар тооцсон уу? үүнийг дагаад төсөв бүрдэх үйл ажиллагаа роялтид бол цоорхой үүснэ ээ энийг бол өөр байдлаар одоо шийдэх нь зүйтэй боловсруулалт хийхийг бүх түвшинд дэмжих ёстой. Тэгэхдээ ард түмэн шууд очдог энэ роялти гэдэг юмыг хасах байдлаар ингэж зохицуулах нь бол буруу гэж одоо үзэж байна аа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нар хариуллаа.