МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Шинэ хоршоо хөдөлгөөн” төвийн бүсийн нээлт Дархан-Уул аймагт боллоо
2024.05.08
Орон нутгийн хөгжил

“Шинэ хоршоо хөдөлгөөн” төвийн бүсийн нээлт Дархан-Уул аймагт боллоо

Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 400 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал солилцож байна.

Малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтаа хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэж өгөх бодлогыг энэхүү хөдөлгөөнөөр шийдэж байгаа юм.

Ган зуданд тэсвэртэй, малын түүхий эдийг анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилготой энэ хөдөлгөөнд Дарханчууд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд анхааралаа хандуулах нь чухал.

Хоршооны гишүүн малчин 80-100 хувийн батлан даалтаар жилийн 6 хувийн хүүтэй 50 сая төгрөг хүртэлх зээл авч, хоршоод анхан шатны боловсруулалт хийдэг болох нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм. Ингэснээр үнэгүйдээд буй малын түүхий эд, арьс шир боловсруулалтад орж, малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ