2024.05.07
Орон нутгийн хөгжил
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН “ГОВИЙН БҮС” ӨМНӨГОВЬ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого- Хөдөөгийн сэргэлт”-ийн нэг гол хэсэг болон хэрэгжих “Шинэ хоршоо хөдөлгөөн” говийн бүс-Өмнөговьд өнөөдөр нээлтээ хийлээ.
Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 47 сумын 750 гаруй малчинд Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээллийг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Амарбаясгалан танилцууллаа.
Дорноговь аймгаас 14 сумын 90 малчны төлөөлөл оролцлоо. Монгол улсын Засгийн газраас “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эхлүүлж бүх малчдад тэгш боломжийг бий болгож байна.