УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэддээ тайлангаа тайлагнаж байна
2024.05.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэддээ тайлангаа тайлагнаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Наянтайн Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхүүдийн хамт Баяндэлгэр сумын иргэдтэй уулзалт хийлээ.Ирэх болгонд заал дүүрэн угтаж санал сэтгэгдлээ илэрхийлж байдаг Баяндэлгэр сумынхаа нутгийн зон олондоо талархал илэрхийлье.

Баяндэлгэр сумын Соёлын төв, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулахаа илэрхийллээ. Иргэдийн хувьд малчдын зээл тэглэх, дайвар бүтээгдэхүүнийг тодорхой ханшаар авдаг болохыг хэлж байв. Олуулаа цуглаж санал хүсэлтийг минь идэвхтэй сонссон Баяндэлгэрчүүддээ баярлалаа.


Халзан сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
Монгол төрийн бодлого нийгэм эдийн засгийн байдал малчдын зээлийн асуудал, малжуулах урт хугацааны хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо.Монголын бүсчилсэн хөгжил, Зүүн бүс нутгийн хөгжил хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээврийн ложистик, аялал жуулчлал, уул уурхай, сум бүр өөрсдийн онцлогоор ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлийн талаар танилцууллаа. Зорин ирэх бүрд олноороо хүрэлцэн ирдэг Халзан сумынхаа нутгийн зон олонд халуун талархал илэрхийлье.

Онгон сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Сум бүр тодорхой түвшинд ахиж хөгжиж байна. Онгон сумын тухайд хашаа хорооны эмх цэгц, бүтээн байгуулалт, хувийн орон сууцнууд баригдаж байна. Газрын доорх системийг шийдэж илүү тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ. Сүлжээ нэмэгдүүлэх асуудлыг өөр аргаар шийдвэрлэнэ. Малчдын зээлийг тэглэнэ. Малжуулах бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлнэ.Уулзалтад олуулаа зорин ирж монгол төрийн бодлого, бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаар анхаарч сонссон Онгон сумын иргэддээ баярлалаа.

УИХ-ын гишүүн Наянтайн Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхүүдтэйгээ төрж өссөн Наран сумандаа ажиллалаа. Холын буйдхан сумандаа хашаагаа татаж, байшингаа барьж тавтай амьдрах боломжийг бүрдүүлж, сумын төв цэгцэндээ орж байна. Хөдөөд хөгжил ирж төрийн байгууллагууд шинэчлэгдэж тохь тухтай байх боломж бүрдэж байна. Сумын төвийн зураг төсөв хийгдэж дууссан.Зам гэрэлтүүлэг, нэгдсэн халаалалтад холбох ажил үлдээд байна. Ирэх бүрд хамгийн дотноор угтан авч, сургаал захиасаа хайрладаг настан буурал, ах эгч нар нутгийн олондоо талархал илэрхийлье.

Дарьганга сумандаа иргэдтэйгээ уулзаж ,өвөлжилт, хаваржилт, өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлын талаараа танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.

2013 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Дарьганга сум руу ажлын хэсэг томилж, зургаан сарын турш ажиллаж сумыг элс, модон 00, хог шорооноос нь салгаж сумын төвийг дахин шинээр байгуулж байв. 2013 онд Алтан овооны 100 жилийн ойн арга хэмжээг Монгол Улсын ерөнхийлөгч нээнэ гэж байхад хамгийн сүүлийн хогийг түрж байсан цаг саяхан. Тэр үеийг бодвол аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга сум өнгө зүс улам сайжирч төрийн байгууллагууд ихэнх нь шинэчлэгдсэн байна.
Ирэх тоолонд олноороо цуглаж халуун дотноор угтаж авдаг Дарьганга сумын зон олондоо халуун талархал илэррийлье.Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн …р ангийн хилчидтэй уулзалт хийлээ. Монгол төрийн бодлого шийдвэрийн талаар танилцуулав. Хилийн цэрэгт онцгой шинэчлэл хэрэгтэй байгааг онцолж, хязгаар нутагт амьдарч буй хилчдээ бодлогоор дэмжиж, хууль санаачилж амьдрах ажиллах орчин нөхцлийг сайжруулж ажиллахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.


ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хилийн боомттой хүн ам ихтэй хамгийн том сум. Ирэх тоолонд олуулаа цугларч асуудал ундарч байдаг газар. Энэ удаа монгол төрийн бодлого шийдвэр, малчдын зээл тэглэх асуудал, аймаг суманд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг чих тавин анхааралтай сонслоо.Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 650 хүүхдийн сургуулийн барилга багагүй хугацаанд гацсан ч ажил нь 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Арваад жилийн өмнө эхэлж байсан цэцэрлэгийн барилга ажил яваагүй зогссон зураг төсөв хийх шаардлагатай болсон. Бичигт боомтоос Эрдэнэцагаан сум дамжиж хүнд даацын хатуу хучилттай авто замын ажил эхлээд явж байна. Зам дагаж хөгжил гэдэг. Асгат сумын уурхай хүртэл авто замтай болно.

Сумдын Засаг даргын Тамгын газрыг туулах чадвар сайтай авто машинаар хангасан хүнд өвлийг даван туулахад үүргээ гүйцэтгэсэн. Хээрийн сайт үүрэн холбооны сүлжээний шинэчлэл үр дүнгээ өгсөн ажил болсныг уулзсан иргэд хэлдэг. Сумдад сургууль , цэцэрлэг, дотуур байр, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Багш нарыг бүрэн компьютероор хангах, Зэвсэгт хүчин, онцгой байдал зэрэг энэ 4 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Н. Ганибалын хамт бүх салбарт хүрч ажиллахыг хичээлээ. Цаашид монгол төрийн бодлогод шинэчлэл хийх, дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргахад хүчин мөхөсдөж байгаа учир бүсчилсэн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд багаа олуулаа байж дуу хоолойгоо нэгтгэн хүргэх цаг болсныг онцоллоо. Энэ удаагийн уулзалт олуулаа ирж бидний багийн яриаг анхааралтай сонссон Эрдэнэцагаанчууддаа талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ