Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: Хотын иргэд татвар төлж, захирагчаа сонгоно
2024.05.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл: Хотын иргэд татвар төлж, захирагчаа сонгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн 7 хоногт яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.

Ерөнхий сайд хуулийн төслөө өргөн барихаасаа өмнө нийслэлээс сонгогдсон парламентын гишүүдэд хуулийн төслөө танилцуулж, уулзалт хийсэн. Учир нь дээрх хуулийн төслийг парламентаар батлуулахын тулд нийслэлээс сонгогдсон гишүүдийн дэмжлэг хэрэгтэй. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталвал Төрийн ордноос Засгийн газар нүүх, хэд хэдэн дагуул хот байгуулах, хотын захирагчаа иргэд сонгуулиар сонгодог байх гэх мэт олон өөрчлөлт орох юм. Хуулийн төсөлд тусгасан онцлох заалтыг танилцуулъя.
-Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах байдлаар ангилна
-нийслэл Улаанбаатар хот;
-улсын зэрэглэлтэй хот;
-орон нутгийн зэрэглэлтэй хот.
-Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хэрэгжүүлэх өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах байдлаар ангилна:
-нийслэл Улаанбаатар хот;
-улсын зэрэглэлтэй хот;
-орон нутгийн зэрэглэлтэй хот.
-Хот, тосгон нь хууль тогтоомжид нийцүүлэн баталсан өөрийн дүрэмтэй байна.
-Тосгоны дүрмийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.
-Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын удирдлага дараах тогтолцоотой байна:
-Хотын Зөвлөл;
-Хотын Захирагч.
-Тосгоны удирдлагыг тосгоны Захирагч хэрэгжүүлнэ.
-Хотын зохион байгуулалтын нэгж нь хотын хороо байна. Хотын хороо оноосон нэртэй байна.
-Улсын зэрэглэлтэй хотын хороог 10000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
-Орон нутгийн зэрэглэлтэй хотын хороог 8000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
-Хотыг өдөр тутамд удирдах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.
-Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна.
-Улсын зэрэглэлтэй хотын дэд Захирагчийг тухайн хотын Захирагчийн саналыг үндэслэн Ерөнхий сайд томилно.
-Захирагчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна
-Тосгоны Захирагчаар дараах шаардлагыг хангасан иргэнийг тухайн тосгоны оршин байгаа сум, дүүргийн Засаг дарга, эсхүл хотын Захирагч томилно
-Хот нь албан татвартай байх бөгөөд хотын албан татварыг хуулиар тогтооно
-Улсын зэрэглэлтэй хот болон нийслэлд харьяалагдахаас бусад орон нутгийн зэрэглэлтэй хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах хотын дэд бүтцийн сантай байна
-Хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан Ногоон хөгжлийн сантай байж болно
-Хот, тосгон нь бэлгэ тэмдэгтэй байна.
-Хот, тосгоны бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг хотын Зөвлөл, тосгоны Захирагч батална.
Хэрвээ дээрх хууль батлагдвал ирэх оны зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн төсөлтэй бүрэн эхээр нь энд дарж танилцана уу.

ШИНЭ МЭДЭЭ