2024.05.07
Орон нутгийн хөгжил
ХНХЯ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТЫГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЯВУУЛЛАА
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлийн зорилго нь гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулж, бэхжүүлэх, хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх, шаардлагатай төсөв, санхүүжилт, хүний нөөцийг эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулалттай болгоход чиглэсэн.
Миний бие Хүүхэд хамгаалал, хөгжил, Нөхөн сэргээх цогц төвийн төслийг санаачлан улсын хэмжээнд жишиг байдлаар шийдвэрлэх эхлэлийг Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн.
Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр даатгуулагчийн болон тэтгэвэр авагчийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах, ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг шударга тогтоох, тэтгэврийн хэмжээ инфляцийн түвшинтэй уялдаж нэмэгддэг байх, тэтгэврийг өвлүүлэх, хуримтлалын тогтолцоог нэвтрүүлж, илүү өргөн хүрээний нийгмийн даатгалын тогтолцоотой болох эрх зүйн орчинг энэ удаагийн Улсын Их Хурал бүрдүүллээ.