МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан хотод "Шинэ хоршоо" хөдөлгөөн нээлтээ хийлээ
2024.05.06
Орон нутгийн хөгжил

Дархан хотод "Шинэ хоршоо" хөдөлгөөн нээлтээ хийлээ

Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д 11.6 хувийг эзэлж байна.
Иймд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор малчин хоршоодыг төрөөс дэмжиж мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөдөлгөөнийг эхлүүллээ.


Төрөөс Хот, Хөдөөгийн сэргэлт, "Хүнсний хангамж'', Аюулгүй байдлыг хангах зэрэг хоорондоо уялдаа холбоо бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч байна.
Цаашид манай улс хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай үйлдвэрлэл, технологийн паркууд, мал эмнэлгийн хамгаалалттай аж ахуй байгуулах, хөнгөн үйлдвэрийн салбарт “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортыг дэмжиж, валютын урсгалыг нээх боломжийг бүрдүүлж байна.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 600 орчим малчид оролцож, мэдээлэл авч, санал хүсэлтээ солилцож байна.
Үе үеийн Атрын аяныг манлайлж байсан Төвийн бүс ШИНЭ ХОРШОО хөдөлгөөнийг түүчээлнэ.

ШИНЭ МЭДЭЭ