2024.05.05
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэв
Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Тэгвэл өнөөдөр тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайдын хувиар Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, байнгын хороогоор дэмжигдсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөсөн.